НУРУУНЫ МУРИЙЛТ БА ГЭНЭТИЙН ҮХЭЛ

 


Нийтлэлийн доор дурдаж буй кэйсүүдийг анагаах ухааны эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээс түүвэрлэсэн болно.

 

Кэйс 1: 28 жил эмчлүүлээгүй 38 настай эмэгтэй нурууны мурийлтаас болж нас барав.

Япон улс, Токио хот, Жикэй Их Сургууль

Идиопат нурууны мурийлттай, 38 настай эмэгтэй нурууны мурийлтаас болж нас барсан кэйсийг хүргэе. Тус эмэгтэйн сээр хэсэг баруун талдаа 780 ; бүсэлхий хэсэгтээ зүүн 750 буюу хүнд зэргийн мурийлттай байсан ба 28 жилийн турш эмчилгээ хийлгээгүй байж ээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон гистопатологийн шинжилгээгээр архаг хавантай, зүрхний архаг өөрчлөлттэй нь илэрчээ. Эдгээрээс гадна амьсгалын замын эмгэгтэй байсан ба сээр хэсгийн мурийлтаас болж зүрхний баруун болон зүүн тосгуур өөрчлөлтөд орсон байжээ. Энэ нь нурууны хүнд зэргийн мурийлтын үед  яваандаа амьсгал болон зүрх судасны эмгэгээс болж амь эрсдэх эрсдэлтэй гэдгийг харуулж байна.

Амь алдсан 38 настай эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэйгээс гадна мэдрэл-булчин-тулгуур эрхтний эмгэгтэй, өндөр зэргийн нурууны мурийлттай нэгэн байв. Эрдэм шинжилгээний өгүүллэгээс уншихад тус эмэгтэй үе үе амьсгааддаг, амьсгалахад хүндрэл учирдаг байсан ч эмчид үзүүлж, зөвлөгөө аваагүй байж. Амь эрсдэхээс нэг сарын өмнөөс амьсгал нь улам хүндэрсэн ба зүрхний шигдээсний улмаас эмнэлэгт хүргэгдэж тусламж авч чадаагүй нас барсан байна.

 

Med Sci Law. 2000 Apr;40(2):175-8. doi: 10.1177/002580240004000216.

 

Кэйс 2: 36 настай залуу нурууны мурийлтаа 3 жил л эмчлүүлж байсан.

Япон улс, Исехара хот, Токай их сургууль

Идиопат нурууны мурийлтаас болж 36 настай, гар урлаач эрэгтэй гэнэт нас баржээ. Уг эрэгтэйг анх 13 настайд нь нурууны мурийлттай гэж оношилсон ба 3 жил эмчийн хяналтад эмчлүүлж байгаад цаашид үргэлжлүүлэхгүй эмчилгээгээ зогсоожээ.

Нас барсан эрэгтэй автобусны буудал дээр явж байгаад гэнэт ухаан алдаж эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу хүргэгдсэн ба зүрхний шигдээснээс болж нэг цагийн турш CPR зүрхний иллэг хийлгэсэн ч тэсээгүй.

Нурууны мурийлтын хувьд багана нурууны сээр хэсэг нь 73° Коббын өнцгийн мурийлттай байсан ба баруун талын хавирга овойж бөгтөр үүсгэсэн цээж хэсгээр эмгэг хотгор үүссэн (pectus excavatum) байв. Эдгээр өөрчлөлтөөс болж цээжний хөндий мэдэгдэхүйц багасаж баруун уушигт фиброз үүсэж хэвийн уушгины цулцан үлдээгүй байв.

Задлан шинжилгээгээр нурууны мурийлтаас шалтгаалсан амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгээр нас барсан гэж дүгнэсэн.

J Clin Forensic Med. 2006 Aug-Nov;13(6-8):335-8. doi: 10.1016/j.jcfm.2006.06.007. Epub 2006 Oct 4.

 

ЯАГААД?

Нурууны хүнд зэргийн мурийлт нь шууд нас баралтын шалтаан болдоггүй ч эрүүл мэндийн хүнд өөрчлөлтүүдийг дагуулдаг.

1.    Амьсгалын эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд: Хүндэрсэн тохиолдолд, нурууны муруйлт нь уушигны тэлэлтийг хязгаарлаж, уушигны багтаамжийг бууруулж, амьсгалахад хүндрэл учруулдаг. Энэ нь амьсгалын замын халдварын эрсдэлийг нэмэгдүүлж, амьсгалын дутагдалд хүргэж болзошгүй юм.

2.    Зүрх судасны эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд: Хүнд зэргийн нурууны мурийлт нь  зүрх болон гол судсыг шахаж, цусны урсгалд нөлөөлж, зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Ингэснээр зүрхний хэм алдагдал, зүрхний дутагдал зэрэг олон өвчний шалтгаан болдог.

3.    Гаж хөгжил ба өвдөлт: Нурууны архаг өвдөлт, хөдөлгөөн хязгаарлагдах, гаж хөгжил зэрэг нь хүний ​​амьдралын чанарт ихээхэн нөлөөлж, өдөр тутмын үйл ажиллагаа, нийгмийн оролцоог хязгаарлахад хүргэдэг.

ЯАГААД ХҮНД ЗЭРГИЙН МУРИЙЛТТАЙ БОЛ НУРУУ, НУГАСНЫ МЭС ЗАСАЛД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Нурууны мурийлт ихсэх: Хэрэв эмч таныг идиопат нурууны мурийлттай эсвэл тал мурийлт, нугалмын гаж хөгжилтэй гэж оношилсон бол та зайлшгүй эмчийн хяналтад хамрагдах шаардлагатай юм. Ингэснээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн таны нурууны мурийлтыг тодорхой хугацааны турш үзлэгт хамруулж хянаснаар нурууны мурийлт ихсэж байгааг хянах боломжтой. Хэрэв таны нурууны мурийлт 4-р зэрэг, зарим тохиолдолд 3-р зэрэг  болж хүндэрсэн  бол нурууны мурийлтын мэс засал хийлгэх заалт үүснэ.

Өвдөлтийн менежмент: Хэрэв консерватив эмчилгээний хийлгэх боломжийг нэгэнт алдсан, хүнд зэргийн нурууны мурийлттай үед нуруу нугасны мэс засал хамгийн үр дүнтэй юм.

Консерватив эмчилгээ эсвэл заслын эмчилгээний ялгааг унших бол ЭНЭ дээр дарна уу.

 

 ЗАРЛАЛ

 


2025 оны 01-р сарын 11-нд дэлхийн нэр хүндтэй эмч, Турк улсын дэвшилтэт нуруу, нугасны мэс заслын төвийн захирал, ноён Мехмет Айдоган Алтанмед эмнэлэгт үзлэг хийнэ. 

Үзлэгээр: 

  • Хүнд зэргийн нурууны мурийлт (Scoliosis, Kyphosis) 
  • Хүзүүний олон нугалмын жийргэвчийн цүлхийлт, ивэрхий 
  • Нугалмын дутуу хөгжил (Hemivertebra) 
  • Нугалмын гаж хөгжил (Vertebral anomalies) 
  • Нугасны ивэрхий (Spina bifida) 
  • Нугасны хавдар (Vertebral tumor) гэх зэрэг өвчний мэс заслын эмчилгээний зөвлөгөөг өгнө. 

Үзлэгийн тов: 2025 оны 1-р сарын 11-нд ба урьдчилж Алтанмед эмнэлгийн ерөнхий эмч Н.Алтанхундага эмчид үзүүлж баталгаажуулалт хийлгэнэ.

 

АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 

Нэгдсэн утас: 7707-1652