Н.Алтанхундага: ХИЙ ӨВЧНИЙ ТУХАЙ, БУРУУ ОЙЛГОЛТУУДЫГ ЗАЛРУУЛАХ НЬ

Алтанмед эмнэлгийн ерөнхий эмч Н.Алтанхундага



ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний биеийг монгол анагаах ухааны онолоор бол хий шар бадган гэж 3 махбод бүрдүүлдэг гэж үздэг. Үүнээс:
- Шар махбод нь элэг цөсийг шүтэн биеийн дунд хэсэгт оршино.
- Бадган махбод нь тархинд шүтэн биеийн дээд хэсэгт оршино.
- Харин одоо миний голлон ярьж тайлбарлах гээд байгаа хий нь эрүүл үедээ доод биед голлон орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд, 6 сав эрхтнээс гол судал, олгойд/бүдүүн гэдэс/, 7 тамираас ясанд, 5 эрхтнээс чихэнд голлон оршино гэдэг.
3 махбод улирлаас хамааран ээлжлэн бага зэрэг ихсэж багасах боловч ерөнхийдөө тэнцвэртэй орших ёстой юм.

ХИЙ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
Ямар эрхтэнд голлон хий арвидсан, хямарсан шинж илэрснээр нь буюу хий өвчин орших орноор нь зүрх голын хий, олгойн хий, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин гэх зэргээр хэд хэд ангилдаг.
Бас хий аварда, хий дарган, хий долгисох зэргээр язгуурын хий өвчнийг ангилдаг.

ХИЙ ХӨДЛӨХ ШАЛТГААН
Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан нь
-Идээ ундааны. Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа, хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх, хэт өлсөх, ундаасах, хий хөдөлдөг хаврын улиралд хоол хүнс бага хэрэглэн тамирдах, удаан өлсөх, буруу дэглэмээр мацаг барих.
-Цаг улирлын. Өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх, хайрагдах, чийг татдаг гутал өмсөх, хөлөөсөө даарах, хүйтэн ус туулах, хүйтэн нойтон газар сууж даарах
-Явдал мөрийн. Сэтгэл санаагаар унах, гэнэт айж цочих, нойр хоол алдах, хэт ядартлаа ажиллах, байнга шөнийн ээлжид ажиллах, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, стресстэй санаа зовниж амьдрах , удаан хугацаагаар өвдөж тамир доройтох
-Этгээд нөхцөлийн .Цус алдах, гэнэт айж цочих гэх мэт 4 үндсэн нөхцөл байдаг.

ХИЙ ӨВЧНИЙ ШИНЖ
Хавар хий махбод арвидан өвчин үүсэх нь их бөгөөд ингэж өвчилж байгаагийн шинж тэмдэг нь хийн өөрийн нь хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг зэрэг 6 үндсэн билэг чанараас үүдэн гарсан амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох, өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх, арьс нь хуурайших, ширүүн болох, нойр муудах, элдэв зүүд зүүдлэх, амархан уурлах гомдох зэрэг голлон илэрдэг ерөнхий шинжээр илэрдэг.

ГОЛЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Харин сүүлийн үед бүсгүйчүүдийн нэлээн их өвчлөх болсон голын хий өвчин нь арвидаж хямарсан хий гол судалд голлон орших үед шалтгаангүй айж сандрах, амархан цочих, толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, амьсгал давчдаж цээж бөглөрөх мэт болох, хэвлийгээс ямар нэг юм гүйж хоолой бөглөрөх гэж байгаа мэт санагдах, хий огих, хэхрэх, зогьсох, юм залгих үед хоолой дээр тээглэх, гэдэс дүүрэх ,унгах хэхрэх зэргээр хий гадагшлах үед бие амрах мэт болох зэрэг шинжээр илэрдэг. Хий өвчний үед өөрт нь их зовуурьтай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

САВНЫ ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Арвидаж ихэссэн хий самш буюу эмэгтэйчүүдийн эрхтнийг голлон орших үед бөөр нуруугаар шархирч өвдөх, гуруу бөөр хөлөөсөө даарах хөрөх үед өвчин хөдлөх, сарын тэмдэг өвдөж ирэх, умай давсаг орчим хөөж тэлсэн юм шиг санагдаж зовуурьлах, сарын тэмдэг багасах хоригдох, шээс ойр ойр хүрэх мэт санагдах шинжээр голлон илэрдэг.
Савны хий гэж хүмүүс ярьдаг ч үнэндээ эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин гэж УАУ онолоор нэрлэдэг.

ЭМЧИЛГЭЭ
Хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт анагаах ухааны эмчид заавал үзүүлж судсаа бариулан оношлуулах шаардлагатай. Судас барих аргыг уламжлалтын эмч 5-10 жилийн турш суралцан дадлагажиж байж эзэмшдэг. Эмчийн нэг гарын 3 хурууны дор 6 судлыг, 2 гарын 6 хурууны дор нийт 12 судлыг зэрэг мэдэрч, хүч дүүрэлт, давтамжийг нь хооронд нь ялгаж сурч байж судсаар зөв оношилдог болдог юм шүү.
Тэгэхээр судас барьдаг гээд мэргэжлийн биш янз бүрийн хүмүүс судас барьж байна гэвэл худлаа дүр үзүүлж байна, буруу онош тавих магадлалтай л гэсэн үг.
Эмчийн бичсэн зөвлөсөн уламжлалт эм тан, зүү, төөнүүр, бүх биеийн халуун тосон бариа, бүх биеийн зөөлөн тосон бариа, шөлөн бариа, халуун бүлээн жин засал, монгол төөнө, цагаан улаан гаргалгаа зэрэг эмчилгээг уламжлалтын эмчээр, эсвэл эмчийн хяналт дор мэргэжлийн хүнээр хийлгэх хэрэгтэй.

БАРИАГААР ХИЙ ХӨӨГДӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Бариа бол хий өвчний үед тайвшруулах, шимжүүлэх, цусан хангамж сайжруулах, хий цусны гүйдлийг сайжруулах үйлчилгээтэй учир хийгддэг гол эмчилгээ боловч бариагаар хийг хөөж гаргах боломжгүй юм.
Сувгийн бариа нь Хятад 5 махбодын буюу зүү эмчилгээний гол онолоор хүний биеийн эрхтнүүдтэй холбоотой 12 хос, 2 хос биш нийт 26 сувгийн дагуу биологийн идэвхтэй цэгүүдийг цочроож барина гэсэн үг. Тиймээс тухайн сувагтай холбоотой дотор эрхтний үйл ажиллагааг сэргээж идэвхжүүлэх зорилгоор хийгддэг болохоос хийг хөөх гэж хийгддэг эмчилгээ биш юм.
Сувгийн бариа хийлээ ч тэр бариа нь гол судал, эмэгтэйчүүдийн эрхтэн дотор байгаа хийг хөөдөггүй юм.

ЗАЛРУУЛГА #1


Голын хий өвчний үед сэтгэл санааны болон зүрхний талаас зовуурь илэрдэг. Эдгээр шинжүүд голын хийний биш харин ходоодны хоол шингээх чадвар муудсан, цөс зогсонгишилтой , нарийн гэдэс үрэвсэлтэй үед илрэх шинжүүд юм. Дотрын эсвэл бүр гастроэнтеролог эмчид буюу ходоод гэдэсний эмчид үзүүлэх шаардлагатай.

ЗАЛРУУЛГА #2

Хий махбод дангаараа бол халуун ч биш, хүйтэн биш тэгш чанартай. Халуун хий, хүйтэн хий гэж байдаггүй. УАУ-д өвчнийг шар дийлэнх бол халуун өвчин, бадган дийлэнх бол хүйтэн өвчин гэж ангилдаг. Хий халуунтай хавсарвал халуун хий, бадгантай хавсарвал хүйтэн хий өвчин үүсдэг гэж ойлгож болох юм.


ЗАЛРУУЛГА #3
Хий өвчнийг тухайлан гол судсанд шунасан хий өвчнийг бариагаар хөөж гаргах боломжгүй.

ЗАЛРУУЛГА #4


Хий өвчнийг хөөж гаргадаггүй, харин хийг байх ёстой оронд нь цуглуулж, бага багаар амарлиулж засдаг. Хий өвчин хөдөлсөн үед цаг улирал хамаарахгүй хэдийд ч эмчилж амарлиулж болно.

ЗАЛРУУЛГА #5


Ходоод дүүрэнгэ байгаа, улаан хоолой гол цочирч агшиж байгаа байж ч болно. Уул нь ходоод атгасан гарын чинээ, 1/3-д хоол, 1/3-д шингэн байхаар идэж ууж, 1/3 зайг хоосон байлгаж байж зөв хооллосон гэж үздэг. Хэхрэхээр сайхан амарч байгаа нь ходоодоо дүүртэл их идсэний шинж байж болно. Бас бөхийж суудаг, хүзүүний шохойжилт үүссэн үед гар бадайрч цээжээр хөндүүрлэж хөшиж өвдөх тал бий.

ЗАЛРУУЛГА #6


Хий өвчний үед хануур эмчилгээг хориглоно, огт хийдэггүй. Хануур хийхээр хий улам ихсэж хямрах шинж илэрдэг.

ЗАЛРУУЛГА #7




Хийгээ зөв эмчилбэл мэдээж сайн, харин хийгээ гаргуулж хөөж байна гэж мэргэжлийн бус хүнээр буруу эмчлүүлбэл муу.

ЗАЛРУУЛГА #8





Хий өвчний үед 6 жил суралцаж , уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр төгссөн эмчээр л эмчилгээ хийлгэхгүй бол зүгээр гарын дүйтэй нэг бариач хэчнээн сайн бариач байгаад буруу эмчлүүлбэл эрүүл мэндээрээ л хохирно. Хийг бариагаар хөөдөг гэж хэлж барьж байгаа л бол сайн бариач огт биш.

ЗАЛРУУЛГА #9


Хий,хий өвчин гэсэн ойлголтууд нь шинжлэх ухааны үндэстэй, хэчнээн зуун жилээр уламжлагдсан ойлголт боловч хий нь бодитоор огт байдаггүй, баригддаггүй, үнэртдэггүй, сонсогддоггүй ухагдахуун юм. УАУ дөнгөж хөгжиж эхэлж байхад поршин муутай шприцээр сорж хийг нь авч өгч байна гэсэн залилан гарч байсан.

ЗАЛРУУЛГА #10


УАУ эмч нар хий байдаг, гэхдээ бариач нарын үтрээ, хошногоор нь хөөгөөд гаргаад байгаа хий шиг хий биш байдаг гээд л тайлбарлаад байгаа. 1.2 сарын барианы дамжаа төгсөнө гэдэг нь УАУ мэргэшсэн мэргэжилтэн болчихно гэсэн үг биш юмаа.

ЗАЛРУУЛГА #11

Хий байдаг ч сав умайд бүх суваг байрладаггүй. Энэ ямар ч анагаах ухааны мэдлэггүй хүн байна.

ЗАЛРУУЛГА #12
ЭНЭ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВ ТАЙЛБАР. Үтрээ хөндий эрхтэн тул тодорхой байрлалд хийсэн хөдөлгөөнөөр хий түлхэгдэж дуу гаргах ёстой. Тэрийг нь бариач нар савны хий гарч байна гэж мэдээлэл муу хүмүүст тайлбарлаж буруу ойлгуулдаг.

ЗАЛРУУЛГА #13



Сав нэг амтай болохоор хий орох боломжгүй гэж ойлгомжгүй хэрнээ 100% буруу тайлбар байна. Энэ хүний зүрхтэй залгагддаг гол судас буюу аорт бөгс ам хоёртойгоо залгаатай бололтой. 2 дах комментын тухайд зөвхөн төрсөн хүний эмэгтэйчүүдийн эрхтэнд хий оршихгүй, бүх эмэгтэй хүний эмэгтэй эрхтэнд хий тодорхой хэмжээнд, тодорхой хэлбэрээр байж л байгаа.

ЗАЛРУУЛГА #14


Төрсний дараа хоолны дэглэм алдагдсанаас, хөдөлгөөн багатай хэв маягаас, мөн төрөх үед гам алдсанаас хий арвидсан үед гэдэс дүүрэх тохиолдол их гардаг. Ер нь эмэгтэйчүүдийн эрхтэн, ходоод гэдэс хоёроо хүмүүс хоёр өөр эрхтэн систем гэж ялгадаггүй юм биш байгаа л гэж бодоход хүрч байна.

ЗАЛРУУЛГА #15


Голын хий ганц л төрөл бий. Голын хий өвчинд ямар ч ангилал байдаггүй.


Зөвлөгөөг нийтэлсэн Алтанмед эмнэлэг
Утас: 7707-1652

2024 он