НИЙТЛЭЛ: КОНСЕРВАТИВ ЭМЧИЛГЭЭ ЮУ ЭСВЭЛ МЭС ЗАСАЛ УУ?

 

Олон хүмүүс нурууны мэс заслын эмчилгээний буруу ойлголт болон айдсаас болж мэс заслын эмчилгээнээс татгалзах, цаашлаад өвчин, эмгэгийг хүндрүүлэх шалтгаан болдог. Эмч болоод эмнэлэг нь танд шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээг санал болгодог ба нурууны өвчний зөв, оновчтой чиглүүлэг хийсний үр дүнд өвчин эмгэгийг хугацаа алдалгүй хүндрүүлэхээс сэргийлж,  хурдан эдгэрэх үндэс болдог.

Аливаа өвчний үед хувь хүн болоод мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байгууллагаар үйлчлүүлснээс болж өвчин, эмгэгийн тухай буруу мэдээлэл авах, шаардлагатай эмнэлгийн тусламжийг хойшлуулах, өвчин эмгэгийг хүндрүүлэхэд хүргэдэг.

Тэгвэл, аливаа өвчний тусламж эмчилгээг авахаас урьтаж эмчилгээ санал болгож буй байгууллагаас хууль ёсны, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг судалсны үр дүнд үйлчлүүлэх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга юм.

 

ЯАГААД ЭМЧ ТАНД НУРУУНЫ МЭС ЗАСЛЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА ВЭ?

·        Өвчний үе шат: Нурууны өвчний архаг бус хөнгөн үе шатанд эмч танд консерватив буюу уламжлалт, сэргээн засах, эмийн эмчилгээг санал болгодог. Эсрэгээрээ багана нурууны хүнд зэргийн бүтцийн гэмтэл, жийргэвчийн хүнд зэргийн мэдрэлийн дарагдал зэрэгт эмч танд мэс заслын эмчилгээг санал болгодог.

·         Өмнөх эмчилгээний үр дүн: Хэрэв эмчийн санал болгосон консерватив буюу мэсийн бус эмчилгээний тактикийн үр дүн багатай бол мэс заслын эмчилгээ дараагийн сонголт юм. Гэсэн ч мэс заслын эмчилгээний дараах сэргээн засах эмчилгээ чухал бөгөөд үргэлжлүүлэн консерватив эмчилгээндээ хамрагдах шаардлагатай.

·         Эмчлүүлэгчийн онцлог:  Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн онцлог, ялангуяа насжилт болон бусад эрүүл мэндийн асуудлаас шалтгаалж мэс заслын эмчилгээнээс илүүтэй консерватив эмчилгээг хийлгэж болно.

 

КОНСЕРВАТИВ ЭМЧИЛГЭЭ БА МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЯЛГАА

·         Консерватив эмчилгээний давуу тал

1.    Эрсдэл, хүндрэл бага

2.    Нөхөн сэргэхэд хугацаа бага шаарддаг

3.    Төлбөр хямд, зардалд хэмнэлттэй

4.    Гаж нөлөө бага

·         Консерватив эмчилгээний сул тал

1.    Удаан хугацааны эмчилгээ шаардлагатай

2.    Өвчний хүндрэлээс хамаарч үргэлж үр дүнтэй байдаггүй

 

·         Мэс заслын эмчилгээний давуу тал

1.    Эмчилгээний үр дүн хурдан

2.    Илүү үр дүнтэй

3.    Гэмтэл, гаж хөгжлийг засахад илүү тохиромжтой

 

·         Мэс заслын эмчилгээний сул тал

1.    Хүндрэл их

2.    Эмчилгээний төлбөр үнэтэй

3.    Нөхөн сэргэхэд хугацаа их шаарддаг.

КОНСЕРВАТИВ БОЛОН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕ ШАТУУД

·     Өвчин эмгэгийн эхэн үе шат: Уламжлалт, сэргээн засах эмчилгээ, амьдралын хэв маяг , дадал зуршлын зөвлөгөө  зэрэг багтана.

· Өвчин эмгэгийн дунд үе шат: Дээрх эмчилгээнүүд хангалттай бус тохиолдолд эмчилгээний тактикийг өөрчлөн  эмийн эмчилгээ, согог заслын мэсийн бус эмчилгээнүүд нэмэгдэж хийгдэнэ.

·   Өвчин эмгэгийг сүүл шат: Хэрэв багана нурууны бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт, гэмтэл үүссэн, дээр дурдсан консерватив эмчилгээ хангалтгүй тохиолдолд мэс заслын эмчилгээг хийлгэнэ.

·  Онцгой тохиолдол: Багана нурууны гаж хөгжлийн үед мэс заслын эмчилгээг зайлшгүй хийлгэнэ.

 

Эмчлүүлэгч бүрийн нөхцөл байдал өвөрмөц тул  заавал ч үгүй эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хандан эмчээс зөвлөгөө авах, хэрэв эмчилгээ хийлгэх бол гардан үйлдэл хийж буй эмнэлгийн мэргэжилтэн нь лиценз бүхий мэргэжлийн ажилтан болохыг лавлаж хийлгэх нь аюулгүй юм.

 

МУУ НӨЛӨӨЛЛӨӨС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛНА УУ.

Мэс заслын эмчилгээнээс айх нь хэвийн зүйл юм. Хүмүүс болзошгүй эрсдэл, мэс заслын эмчилгээний үр дүн, нөхөн сэргэх явцад санаа зовж, айснаас болж мэс заслын эмчилгээг хойшлуулдаг ба энэхүү хандлага дээр эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хувь хүн, албан байгууллагууд тоглолт хийж мэсийн бус эмчилгээ үр дүнтэй гэж ухуулга хийдэг. Иймд эмчлүүлэгч заавал хууль ёсны эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хандах нь чухал.

 


2025 оны 01-р сарын 11-нд дэлхийн нэр хүндтэй эмч, Турк улсын дэвшилтэт нуруу, нугасны мэс заслын төвийн захирал, ноён Мехмет Айдоган Алтанмед эмнэлэгт үзлэг хийнэ. 
Үзлэгээр: 
  • Хүнд зэргийн нурууны мурийлт (Scoliosis, Kyphosis) 
  • Хүзүүний олон нугалмын жийргэвчийн цүлхийлт, ивэрхий 
  • Нугалмын дутуу хөгжил (Hemivertebra) 
  • Нугалмын гаж хөгжил (Vertebral anomalies) 
  • Нугасны ивэрхий (Spina bifida) 
  • Нугасны хавдар (Vertebral tumor) гэх зэрэг өвчний мэс заслын эмчилгээний зөвлөгөөг өгнө. 
Үзлэгийн тов: 2025 оны 1-р сарын 11-нд ба урьдчилж Алтанмед эмнэлгийн ерөнхий эмч Н.Алтанхундага эмчид үзүүлж баталгаажуулалт хийлгэнэ.

АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 
Нэгдсэн утас: 7707-1652