Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Нурууны байршлын эмгэг сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг үү?

 

Нуруу, нугалмын эрүүл мэнд болон сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын хамаарал нэлээд ач холбогдолтой. Нуруу, нугалам нь зөвхөн тулгуур эрхтэн төдийгүй мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бидний сэтгэцийн байдалд нөлөөлдөг.

Сонирхолтой нь хоёр хүний нурууны өвдөлтийн түвшин ижил байж болох ч өвдөлтийг мэдрэх байдал ялгаатай байж болно. Өөрөөр хэлбэл өвдөлтийг мэдрэх, хүлээж авах байдал нь хүний сэтгэл зүйн хандлага, үзэл бодлоос шалтгаалдаг. Harvard Health Publishing, 2016

Таны биеийн хөдөлгөөний чадвар нурууны өвчнөөс хамаарч хязгаарлагдмал байх нь сэтгэл зүйн хямралд хүргэж болзошгүй бөгөөд ингэснээр сэтгэл зүйн хямрал нь эргээд өвдөлтийг улам хүндрүүлдэг.

Жишээлбэл, хэрэв та түгшүүр мэдрэх, айх, хэтрүүлэн төсөөлөх эмгэгтэй  бол нурууны өвдөлтийг улам хүндээр хүлээж авч болзошгүй. Учир нь тэдгээр сэтгэл зүйн эмзэг байдал нь таны тархины үйл ажиллагааг өөрчилснөөр өвдөлтийг улам ихэсгэн хүлээж авдаг байна. Ихэнх тохиолдолд, хэрэв та эдгээр сэтгэлзүйн хандлагатай бол таны тархины химийн зохицуулалт (ялангуяа допамин) өөрчлөлттэй байдаг бөгөөд сэтгэл хөдлөлийг хянах, түгших, анхаарал хандуулах зэрэг тархины ердийн үйл ажиллагааг тасалдуулдаг. .

Сэтгэлзүйн  хүчин зүйлүүд ба нурууны өвдөлт: Сэтгэл зүйн хандлага нь хувь хүний нурууны өвдөлтөд ихээхэн нөлөөлдөг. Жишээлбэл: түгшүүр мэдрэх, хэтрүүлэн төсөөлөх нь өвдөлтийг ихэсгэх талтай. Сэтгэл зүйн эмзэг байдал нь тархины үйл ажиллагаанд нөлөөлж, сэтгэл зүйн хяналт, анхаарал төвлөрөлтэй холбоотойгоор тархины хэвийн үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй юм.

Нурууны байршлын эмгэг: Нуруу, нугалам нь бидний сэтгэл хөдлөлийн зохицуулгад оролцдог мэдрэлийн системтэй нягт холбоотой. Нуруу нугалмын эрүүл хэлбэр нь мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хангадаг. Эсрэгээрээ нуруу, нугалмын байршлын эмгэг эсвэл үйл ажиллагааны доголдол, гэмтлээс хамаарч нь мэдрэлийн системийн хямралд хүргэж, сэтгэл зүйд нөлөөлж, стресс, түгшүүр болон бусад сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг.

Бүсэлхий нурууны өвдөлт нь  сэтгэл гутралд /депресс/ хүргэдэг: Бүсэлхий нурууны өвдөлт нь нийтлэг тохиолдох өвчин бөгөөд сэтгэл хөдлөлд хамгийн их нөлөөлдөг. Архаг өвдөлт нь сэтгэл түгшүүр, гутрал, хямралд хүргэж, өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлдөг.

Сээрний байршлын эмгэг зүрх судасны эмгэг үүсгэдэг: Сээр нурууны байршлын  эмгэгээс хамаарч зүрх, уушгины мэдрэлжүүлэлтэд нөлөөлснөөр зүрх уушгины өвдөлт үүсэх, зүрх уушгины өвчин хүндрэх магадлалтай бөгөөд сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлдөг.

Хүзүүний байршлын эмгэг нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг: Хүзүүний байршлын эмгэгээс хамаарч толгой өвдөх, сэтгэл санааны өөрчлөлт, нойрны чанар муудах болон бусад сэтгэцийн хямралд хүргэдэг.

Нугалмын хөдөлгөөнт засал: Нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээний арга нь нурууны нугалмуудын гажилтыг засдаг байсан эртний монгол эмч бариач нарын хэрэглэдэг байсан зарчим дээр үндэслэсэн бөгөөд  мартагдаж мөхөх дөхөөд байсан уламжлалт эмчилгээний нэгэн аргыг сэргээн, орчин үеийн нотолгоонд суурилсан хэмжээнд хөгжүүлэхээр шинэ техник аргачлалаар баяжуулсан эмчилгээний шинэ арга юм гэж ойлгож болно. Багана нурууны янз бүрийн хэсгүүдийн хагас мултрал, гулсалт, суулт мурийлт зэрэг гажилтыг засах онцлог техникүүдийн тусламжтайгаар, үүнд хүзүүний хэсэгт ашиглах 38 техник, сээрний хэсэгт ашиглах 23 техник, бүсэлхий ууцны хэсэгт ашиглах 17 техник, нийт 78 техник бүхий цогц аргаар нуруу, нугалмын байршлын эмгэгийн эмчлэх боломжтой .

Хэрэв та нурууны байршлын эмгэг болоод сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай болсон бодит түүхийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

 АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 7707-1652