“Багана нурууны байршлын эмгэг ба сколиозын эсрэг хамтдаа” сэдэвт олон
улсын эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг 2025 оны 06-р
сарын 22-ны өдөр “Сколиозын эсрэг нэгдэцгээе” уриан
дор БНТУ-ын МЕМОРИАЛ ГРУПП эмнэлгийн ивээн тэтгэлэг
дор олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байгаа тул Та
бүхнийг хуралд оролцох, энэ чиглэлээр хамтран ажиллахыг урьж
байна.
Нугалмын байршлын эмгэг, сколиозын чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээ
судалгааны ажлуудыг тусгайлан хэлэлцэх, энэ чиглэлийн эмчилгээний сүүлийн үеийн
дэвшилтэт арга технологи, үр дүнтэй танилцах, нуруу нугалмын чиглэлээр
ажилладаг эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид туршлага солилцох, эмчлэх,
урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх шаардлагатай байгаа ажлуудын талаар санал
солилцох, цаашдын зорилтуудыг дэвшүүлэх, олон улсын хэмжээнд хамтын
ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус хурлыг зохион байгуулж байна.
Нуруу нугалмын чиглэлээр
оношилгоо эмчилгээ, сургалт, судалгаа эрхэлдэг улсын болон хувийн
хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын уламжлалт анагаах ухаан,
сэргээн засах, дүрс оношилгоо, гэмтэл, мэдрэлийн болон
мэдрэлийн мэс заслын эмч нар, хүүхдийн эмч нар, хөдөлгөөн засалчид,
анагаах ухааны их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутнууд, эрүүл
мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл,
ортопедийн мэргэжилтнүүд энэ хуралд оролцох боломжтой.
Хурал 2025 оны 6 сарын 22 өдрийн 09:00 – 16:00 цагийн
хооронд Улсын хоёдугаар төв эмнэлгийн хурлын зааланд болно.
Хуралд оролцож илтгэл сонсох бол ЭНД дарж бүртгүүлнэ үү!
Хурлын цагалбар
Хуралтай холбоотой
цагалбарыг дараах хуваарийн дагуу мөрдөнө.
· 2025/05/25– Эрдэм шинжилгээний олон улсын хурлын талаарх албан
бичиг бүх эрүүл мэндийн байгууллага , төрийн болон төрийн бус
байгууллагуудад илгээгдсэн байна.
· 2025/06/10 – Эрдэм шинжилгээний олон улсын хуралд оролцох
эмч мэргэжилтэн, албаны хүмүүсийн нэрсийг 2025 оны 06-р
сарын 10-ний дотор ирүүлэх
(Хурлын н/б Н.Алтанхундага, Холбогдох дугаар:
95621471, мэйл хаяг: Altankhundaga.n@gmail.com
· 2025/06/10 – Эрдэм шинжилгээний ажлын илтгэлийг 2025
оны 6-р сарын 10 ны 23 цаг хүртэл хүлээн авна. (Илтгэл хүлээн
авах комиссын : н/б Б.Мягмарсүрэн, Холбогдох дугаар:99359239,
мэйл хаяг: tulguurbagana@gmail.com)
· 2025/06/15 – Хүлээн авсан илтгэлүүдээс сонгон шалгаруулалт
хийж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар сонгогдсон
илтгэгчдэд мэдэгдэх, абстракт, РР бэлдүүлэх
· 2025/06/18 – Эрдэм шинжилгээний олон улсын хурлын бүрэн
хөтөлбөрийг оролцогчдын цахим хаягаар илгээх
· 2025/06/22 – ““Багана нурууны байршлын эмгэг ба сколиозын эсрэг
хамтдаа” Олон улсын хурлын эрдэм шинжилгээний хурал
Мэдээлэл авах утас:
1. Алтанмед” эмнэлгийн Ерөнхий
эмч Н.Алтанхундага . 9562-1471.
2. Мажаа эмнэлгийн ерөнхий эмч, “Амин тулгуур
багана” НҮТББ- ийн гүйцэтгэх захирал Б.Мягмарсүрэн. 9935-9239
3. “Глобал медикал тур” ХХК- ийн албаны дарга Т.Айнур. 8514-8484
ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИН ОРОЛЦОХ ЭМЧ, СУДЛААЧДЫН ХУВЬД
Нэг. Нийтлэг үндэслэл.
Хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт,
хөдөлгөөний хомсдол, дэлгэцийн хэрэглээтэй холбоотойгоор нугалмын байршлын
эмгэг, ялангуяа сколиозын тархалт ихсэж байгаа, өсвөр насны хүүхдүүд энэ
өвчнөөр оношлогдох нь нэмэгдэж байгаатай холбогдуулан,
анагаах ухаан, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн салбарын багш,
эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг холбогдох төрийн ба төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр бодлого
боловсруулан, хамтран ажиллаж, багана нурууны байршлын эмгэг, сколиозоос
урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах шаардлага
тулгарч байна.
Хоёр. Зорилго
Нугалмын байршлын эмгэг, сколиозын
чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг тусгайлан хэлэлцэж,
дүгнэлт гаргах, нуруу нугалмын чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтэн, эрдэмтэн
судлаачид туршлага солилцох, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга
технологитай танилцах, цаашдын зорилтыг дэвшүүлэх, олон улсын хэмжээнд хамтын
ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус хурлыг зохион байгуулж байна.
Гурав. Хамрах хүрээ
Төрийн ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагуудын эмч, ажилтнууд, анагаах ухааны их дээд сургуулиудын багш,
эрдэмтэн судлаачид, оюутнууд, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ялангуяа нуруу нугалмын чиглэлээр
оношилгоо эмчилгээ, сургалт, судалгаа эрхэлдэг бүх улсын болон хувийн
хэвшлийн эмнэлгүүд, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, нурууны дүрс
оношилгоо, нурууны гэмтэл, мэдрэлийн болон мэдрэлийн мэс заслын эмч нар,
хүүхдийн эмч нар, хөдөлгөөн засалчид, ортопедийн мэргэжилтнүүд
Дөрөв. Хамрах хугацаа
Илтгэлийн хураангуйг хүлээн авах хугацаа:
2025 оны 6 сарын 10-ны 23:00 цаг хүртэл, tulguurbagana@gmail.com хаягаар хүлээн авна.
Хурал зохион байгуулах хугацаа: 2025 оны 6
сарын 22 өдөр, 09:00 – 16:00 цагт болно. Хурал Улсын хоёдугаар төв эмнэлгийн
хурлын зааланд болно.
Тав. Хамрах сэдэв
- Багана
нурууны байршлын эмгэгүүд ICD10, M53.2, нурууны сколиоз ICD10,
M40-43 оношид хамаарах, дараахи чиглэлийн сэдвүүд байна.
- - Нугалмын
байршлын эмгэг, сколиозын оношилгоо, эмчилгээнд ашиглаж байгаа
сүүлийн үеийн дэвшилтэт аргууд
- - Нугалмын
байршлын эмгэг, сколиозыг эмчилсэн туршлага, эмнэлзүйн тохиолдол
- - Эрдэм
шинжилгээний болон эмнэл зүйн судалгаа
- - Нөхөн
сэргээх, сэргээн засах эмчилгээний арга, туршлага
- - Дүрс
оношилгооны судалгаа
- - Ортопедийн
хэрэгсэл ашиглаж эмчилсэн туршлага, судалгаа
- - Эмнэл
зүй, анагаах ухааны информатик
- - Нийгмийн
эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны салбарын нуруу нугалмын чиглэлээр
хийгдэж буй судалгаа
Зургаа. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага
1. Илтгэлийн хураангуйг Англи, Монгол хэлээр,
Arial фонтоор, 350 үгэнд багтаан дараахи бүтцийн дагуу бичнэ. (Background,
Materials, Methods, Results, Conclusion, Keywords )
2. Гарчгийг том үсгээр /UPPERCASE/, 12pt
(size) хэмжээтэй.
3. Гарчгийн дор судлаачдын болон
байгууллагын нэрсийг баруун гар тал уруу шахаж бичсэн байна.
4. Илтгэлийг:
• Үндэслэл
• Зорилго
• Материал, арга зүй
• Үр дүн
• Дүгнэлт
• Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй
3-5 үг бичсэн байна.
• Хураангуйд 1 хүснэгт, 1 зураг оролцуулж
болно.
5. Эх бичвэрийг бичихдээ догол мөрнөөс
(tab-1cm) эхэлж бичих бөгөөд мөр хоорондын зай 1.0, Arial (font) фонттой,
ердийн загвартай (regular style), 12pt (size) хэмжээтэй, баруун зүүн
талуудыг тэгшилсэн (Justified) байна.
6. Илтгэлийн хураангуйг “Word file”-аар авах
ба “file”-ын нэрийг зохиогч өөрийн нэрээр нэрлэх
7. Илтгэлийн хураангуйг зөвхөн 1 удаа хүлээн
авна, шаардлагатай тохиолдолд бид эргэн холбогдож 1 удаа засварлаж болно.
8. Бүртгэлийн хугацаа хэтэрсэн, нэмэлтээр ирсэн илтгэлийн хураангуйг
хүлээн авах боломжгүй.
9. Ханын илтгэлийг босоо хэлбэртэй, 160*80см
хэмжээтэй хэвлүүлж, хурлын өмнө ханын илтгэл байрлуулахаар зориулж гаргасан
хэсэгт байрлуулахаар хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө. Зориулалтын хөлийг
өөрсдөө бэлтгэж авчирч байрлуулна. Ханын илтгэлийг дээрх хугацаанд багтаан мөн
урьдчилан цахим хаяг уруу илгээнэ. Шалгаруулалтыг хурлын үед шүүгч нар
хийж, шилдэг ханын илтгэлийг шалгаруулна.
10. Илтгэлүүдийг хурлын дараа товхимол болгон хэвлүүлнэ.
Долоо. Шалгаруулалт
1. Илтгэлийн хураангуйг эрдэмтдийн баг уншиж
танилцан, шалгаруулж, 2025 оны 6 сарын 15-ны өдөр утсаар болон цахим шуудангаар
мэдэгдэнэ. Шалгарсан 2 илтгэлийг олон улсын хурлын үеэр илтгэгч өөрөө уншиж,
хэлэлцүүлнэ.
2. Ханын илтгэлүүдийг хурлын танхимд
байрлуулна. Хурлын үед шүүгч нар шилдэг ханын илтгэлийг шалгаруулна.
Найм. Урамшуулал
1. Шагналын сан 2 сая төгрөг байна.
2. Шилдэг эрдэм шинжилгээний илтгэл,
шилдэг эмнэлзүйн илтгэл, шилдэг ханын илтгэл гэсэн нийт 3
төрлөөр, тус бүр 1 илтгэл шалгаруулна.
1. Шилдэг эрдэм шинжилгээний илтгэл -1 хүн.
Өргөмжлөл, 800 000 төгрөг
2. Шилдэг эмнэл зүйн илтгэл -1 хүн.
Өргөмжлөл, 600 000 төгрөг.
3. Шилдэг ханын илтгэл -1 хүн. Өргөмжлөл, 600
000 төгрөг.
Ес. Мэдээлэл авах
Илтгэлийн хураангуй илгээхтэй холбоотой
нэмэлт мэдээллийг tulguurbagana@gmail.com хаягаар, +976-99359239, +976-95621471 (What’s App, Telegram,
Wechat)
Олон улсын хурал зохион
байгуулах комисс.
2025 оны 5-р сарын 22