Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

ХӨЛДҮҮ МӨР буюу Мөрний үений наалданги капсулит

Хөлдүү мөр, өөрөөр мөрний наалдацат капсулит нь мөрний эргэн тойрны булчин чангарч, өвдөх, мөр орчмын үе, эдүүдэд үрэвсэл үүсэх, хавагнах, хөдөлгөөн хоригдох шинж тэмдэг илэрч, аажмаар даамжирдаг идиопат эмгэг юм. Өвдөлтийн улмаас мөрөө удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байлгах нь өвчнийг улам нэмэгдүүлдэг.

Нийт  хүн амын 2-5% нь энэхүү өвчнөөр өвддөг. Насжилтаар авч үзвэл 40-60 насанд түгээмэл илрэх ба ихэнхдээ эрэгтэйчүүдэд ажиглагддаг. Чихрийн шижинтэй хүмүүсийн 20%-д уг өвчин илэрдэг.

Өвчний үед мөрний үений хүүдийнд үрэвсэл үүсэх, хатуурах, үе хоорондын шингэн багасах, өтгөрөх, үений сорвижилт буюу наалдцын эд үүсгэдэг ба уг наалдцаас үүдэлтэйгээр хөдөлгөөн хоригдож, өвддөг.

Сүүлийн үеийн генетикийн судалгаагаар хүний 22-р хромосомын q мөрөнд байрлах WNT7B12 генийн цэгэн мутациас хамаарч өвчлөх эрсдэл 6 дахин их болохыг судлаачид нээжээ.

Шинж тэмдэг, эрсдэл, оношилгоо, эмчилгээ
Шалтгаан

· Хөдөлгөөнгүй байдал: Ихэнхдээ мөрөө удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байлгасны улмаас үүсдэг ба мэс заслын дараа эсвэл дээд мөчдийн хугарлын улмаас хөдөлгөөнөө хорьсноос шалтгаалдаг.

·  Системийн өвчин: Чихрийн шижин, гипертиреодизм, зүрх судасны өвчин, паркинсоны өвчүүд нь уг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

·         Генетик шалтгаан

Шинж тэмдэг

1.    Эхэн үед: Мөрний хөдөлгөөнөөр өвдөлт нэмэгдэж, хөдөлгөөний хүрээ хязгаарлагдана. Энэ үе нь 2-оос 9 сар хүртэл үргэлжилдэг.

2.    Дунд үед: Өвдөлт намдаж болох ч мөр хөшингө болж хөдөлгөхөд хэцүү болно Энэ үе нь 4-12 сар үргэлжилдэг.

3.    Эдгэрэх үе: Мөрний хөдөлгөөний далайц аажмаар сайжрах ба 5-24 сар үргэлжилдэг.

Мөн, шөнийн цагаар өвдөлт улам ихсэж, нойрны дутагдалд хүргэдэг. Зовууриас шалтгаалж дээд мөчдийн үеийн хөдөлгөөн хоригддог.

Хүндрэл

Консерватив, мэсийн бус эмчилгээний үр дүн ажиглагдахгүй үед мэсийн эмчилгээ шаардагддаг.

Оношилгоо

·         Эмчийн үзлэг

·         Рентген, MRI зэрэг дүрс оношилгоо.

Эмчилгээ

·         Уламжлалт, физик эмчилгээ

·         Өвдөлт, үрэвсэл намдаах эм, тарилга

·         Дасгал, иог

·         ESWT буюу цочролын долгионы эмчилгээ.

 

АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 

7707-1652