Нийтлэсэн он
Зөвлөгөө
- Get link
- Other Apps
Нэр: Төмөрбаатарын ДагваТөрсөн он: 1992Орд: ХилэнцГар утас: Samsung A53Дуртай хоол: Амттай хоолДуртай өнгө: Завсрын өнгөнүүдХамгийн дуртай кино: It's Wonderful Life (1946)Хамгийн сүүлд үзсэн кино: House эмч (S8E2)
1. Таны ажил, мэргэжлийн онцлог юу вэ?
2. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Манай эмнэлгийн нэг онцлог бол хоёр ээлжээр ажилладаг. Эмч өдөрт 6 цаг ажилдаг. Миний хувьд одоогоор өглөөний ээлжид ажиллаж байна. Хэрэв оройны ээлжид ажиллах тохиолдолд өдрийн 15 цагт ирээд оройны 21 цагт тарна. Ажлын цаг бага болоод ч тэр үү хувийн амьдрал дээр чөлөөт цаг их гардаг. Харин ажил дээр анхаарал сатаарах зүйлс бараг үгүй. Жишээ нь ажилдаа ирээд, үзлэгийн эмчийн надад хуваарилсан үйлчлүүлэгчдийн карт, эмчилгээний хөтөлбөртэй танилцах, ерөнхий эмчтэй зөвлөлдөх, эмчилгээнд бэлдэх, эмчилгээнд авах зэрэг өдөр тутмын ажлууд багтдаг. Манай эмнэлгийн стандарт эмчилгээ 1:30-2:00 цаг болдог. Эмчилгээнүүдээ авсны дараагаар үлдсэн цагт нь эмч нарын зөвлөгөөн, дотоод сургалт, судалгааны ажлуудыг тогтсон хуваарийн дагуу хийдэг. Нэг мэдэхэд л ажил тарах цаг болсон байдаг.
3. Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?- Хамгийн түрүүнд хувийн болоод албаны ажлыг 7 хоног, сар, улирал, хагас жил, жилээр төлөвлөхийг их хичээдэг. Гүүгл календарь хэрэглэхэд их амар санагддаг. Ялангуяа ажил хэрэгч хүмүүс их ашигладаг юм билээ. Манай ажлын нэг онцлог нь эмчийн ажлын бүтээмжийг үйлчлүүлэгчдийн үзлэг, эмчилгээний тоогоор хэмждэггүй. Алтанмед эмнэлгийн эмч нар үндсэн ажлын "А" цаг буюу эмчийн үндсэн эмчилгээ, үйлчилгээ, "Б" цаг буюу эрүүл мэндийн соён гэгээрүүлэх ажил, "В" буюу эмчийн эрдэм шинжилгээний ажлын цагтай. Миний хувьд аль болох ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ сайжруулахыг зорьдог тул ажил, амралтын төлөвлөгөө чухал байдаг.
4. Өдөр тутам өргөн ашигладаг апп, программ, хэрэглэгдэхүүн юу вэ?
5. Үндсэн ажлынхаа хажуугаар ямар ажил хийдэг вэ?
- Үндсэн ажлаас гадна өөр ажил хийж үзье гэж бодоод онлайн шоп нээж үзсэн. Өнгөрсөн 12-р сард ашиггүй ажилласан /инээв/.
6. Үйлчлүүлэгчээс сонсож байсан хамгийн сайхан үг юу вэ?
7. Үйлчлүүлэгчдээс хамгийн их ирдэг асуулт юу вэ?
- Нуруу, нугалмын асуудалтай ирж буй үйлчлүүлэгчдээс ирж буй хамгийн түгээмэл асуулт нь:
"Миний нуруу үнэхээр ийм их асуудалтай байсан гэж үү?"
гэх асуулт байдаг. Ялангуяа хүмүүс нуруу, нугалмын өвчлөлд хайнга ханддаг, "нуруу, хүзүү чилэх, өвдөх нь энгийн зүйл" гэж хүлээж авдаг нь хүн амын дундах нуруу, нугалмын өвчлөл ихсэхэд хүргэж байна. Манайхан зовиуртай байсан ч ажлаа хийгээд яваад л байдаг, бүр зовиур нь ихсээд болохоо байхаар л эмчид ханддаг.