ОР ДЭРНИЙ ХЭЛБЭР ХЭМЖЭЭ НУРУУНЫ ХЭЛБЭРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ
ВЭ?
Хүн
амьдралынхаа гуравны нэгийг орондоо унтаж өнгөрүүлдэг. Унтаж байхдаа сайн амарч чадвал эрч хүчтэй бүтээмжтэй
ажиллаж, аз жаргалтай амьдрахын үндэс юм. Учир нь ажлын ачаалалтай өдрийн дараа
хүний хүзүү, сээр, ууц нурууны яс болон булчингууд их ядардаг ба энэ ядаргааг арилгахын тулд
унтаж байхдаа тухтай зөв байрлалд хэвтэж, нуруугаа сайн амраах нь
маш чухал байдаг. Тухтай байрлалд тавтай унтаж амарч чадахгүй байх нь
хүзүү нурууны булчинд сайтар суларч
амрах боломж олгохгүй, тэр ч байтугай эвгүй байрлалд унтсанаар булчин бүр ч
илүү чангаран, нурууны ойролцоох цусан хангамж муудан, улмаар шохойжилтын явцыг
түргэсгэх хүчин зүйл болдог. Иймд өөрт тохиромжтой ор, дэрийг сонгох нь зүйтэй
юм.
Тайван
унтаж амрахын тулд тухтай ор дэрэн дээр, зөв байрлалд унтах нь их чухал. Олон
хүний хувьд ор матрасны нягт, дэрний буруу хэлбэр, хэвтэж байгаа буруу байрлал
нь хүзүү нурууны хэлбэрт, цаашилбал мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч ач
холбогдол өгдөггүй тал бий. Бас нэлээн олон хүний хувьд хүзүү нуруунд нь нэгэнт
үүссэн мурийлт, гажилтаас шалтгаалаад ор матрас ялангуяа дэр нь таарахгүй, ямар
ч дэр дэрлэсэн тохиромжгүй санагддаг
болсон байх нь бий.
ХЭРХЭН ТОХИРОМЖТОЙ ДЭР
СОНГОХ ВЭ?
Дэр
нь хүний толгой, хүзүүний хэсгийн физиологийн хэвийн хотгор, гүдгэр хэлбэрийг хадгалах боломжтой байдлаар
хийгдсэн байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл мөрний хэсэгт нэлээн нимгэн,
хүзүүний хэсэгт гүдгэр, толгойн дагзны
хэсэгт хонхор байхаар загвартай байна гэсэн үг. Энэ нь хүзүүний хэвийн хотойлтыг хадгалахад чухал
үүрэгтэй юм. Хэрэв хүзүүний хотгор тэгширсэн бол нэгэнт үүссэн энэ өөрчлөлтийг
хадгалах бус харин засахад нөлөөлөх боломжтой хэлбэр бүхий дэр сонгох
шаардлагатай.
ДЭРНИЙ ӨНДӨР
Хажуу
талаараа унтаж байхдаа гараа дэрэн дороо хийж байвал та өөрийнхөө хүзүүнд
тохироогүй намхан дэр дэрлэж байна гэсэн үг. Толгой тань дэр дэрлэсэн байгаа тал уруугаа унжиж хазайгаад таагүй
байгаа болохоор та төрөлхийн мэдрэмжээрээ гараа дэрэн дороо хийж, дэрээ
өндөрлөн, ингэснээр хүзүүгээ тэгш байрлуулж байна гэж ойлгож болох юм.
Харин эсрэгээрээ хажуугаараа унтахдаа өндөр дэр дэрлэвэл хүзүү тань хэвтэж байгаагийнхаа эсрэг тал уруу хазайна.
Хажуугаараа
унтах байрлалд дэргүй унтах, хэт өндөр ч, хэт нам ч дэр дэрлэх нь адилхан
хүзүүнд мурийлт үүсэх шалтгаан болдог тул хэвтэж байхад багана нуруу, ялангуяа
хүзүү нумарч аль нэг тийшээ өргөгдөхгүй, унжихгүй, хэвтээ тэнхлэгт тэгшхэн байрлалд байхаар тохирсон өндөртэй дэр
сонгох шаардлагатай.
Мөр хэсэг толгой хэсгээс хамаагүй өргөн байдаг
болохоор хажуугаараа харж унтах үед дээшээ
харж унтах үеийнхээс арай өндөрдүү дэр шаардагддаг гэж ойлгожболно.
Харин
дээшээ харж унтахдаа хэт намхан дэр дэрлэдэг бол толгой унжиж, хүзүү хэсгээрээ
арагш гэдийж байрлах бөгөөд энэ нь мөн л хүзүүний булчин чангарч хуянтай болох,
улмаар хүзүүний С3-4 нугалам арагшаа гулсан хүзүүний хэвийн лордоз ихсэх
шалтгаан болдог. Дэргүй унтах үед мөн ийм өөрчлөлт үүсдэг.
Унтаж
байхдаа хэт бөхийхгүй, хэт гэдийхгүй хүзүү тэгш байрласан байх нь зөвхөн нурууны эрүүл мэндээ хамгаалахад чухал төдийгүй чөлөөтэй амьсгалан, тайван бөх унтаж, сайн амрахад нөлөөлдөг байна.
Үргэлжлэл бий...