Нийтлэсэн он
Зөвлөгөө
- Get link
- X
- Other Apps
HOSPITAL MAGAZINE: ДЭЛХИЙН АНХДАГЧ ТУРК ЭМЧ
Кифоз буюу нурууны эмгэг бөгтөр нь мурийлтаар тодорхойлогддог багана нурууны байршлын эмгэг юм. Өсвөр насныханд ихэвчлэн бэлгийн бойжилтын үед илэрдэг энэхүү эмгэг нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд ихээхэн саад учруулдаг тул өвчний эхэн үед консерватив, хүндэрсэн үед мэс заслын эмчилгээний арга хэмжээ авах шаардлагатай болдог.
Сүүлийн жилүүдэд нуруу нугасны “Tethering” буюу дэвшилтэт мэс засал нь хүнд зэргийн нурууны байршлын эмгэгийн үед мэс заслын эмчилгээнд тэргүүлэх сонголт болж байгаа ба мэс заслын дараа хөдөлгөөний чадвар хадгалагдах, мэс заслын хүндрэл бага, нөхөн сэргэх хугацаа богино гэдгээр амжилттай хийгдэж байна.
Турк улсын Мемориал групп эмнэлгийн дэвшилтэт нуруу, нугасны мэс заслын төвийн захирал, доктор, профессор Мехмет Айдоган эмчийн боловсруулсан “Posterior Vertebral Tethering” мэс заслын техник нь дэлхий дахинд танигдаж эмчлүүлэгчдийг хэвийн ажил амьдралдаа эргэн ороход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэр бүү хэл энэхүү мэс засалд орсон эмчлүүлэгчид хөдөлгөөний чадвараа хадгалж, мэргэжлийн түвшинд спорт, бүжгийн тэмцээнүүдэд орж байна.
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ ЭМЧИЛГЭЭ
Өсвөр насны хүүхдүүдэд кифоз буюу эмгэг бөгтөр нь 10-19 насанд хүндэрч илэрдэг ба популяцид 4-8% тархалттай гэж тооцогддог. Хэдийгээр генетик хүчин зүйлс нь энэ төрлийн багана нурууны байршлын эмгэгт чухал үүрэг гүйцэтгэдэг ч яг тодорхой шалтгаан нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.
Кифозын эмгэг физиологи нь багана нурууны нугалмын урд хэсгийн /anterior/ өсөлт удааширч, нугалмын арын хэсэг /posterior/ өссөнөөр шаантаг хэлбэрийн нугалмууд бий болж физиологийн эмгэг илэрдэг. Хугацаа алдах тусам багана нурууны мурийлт, бөхийлт нь прогресс шинжтэй ихсэж хүзүүний болон бүсэлхийн мурийлт нэгэн зэрэг үүсдэг ба биеийн тэнцвэрийг алдагдуулж, амьдралын чанарыг бууруулах, нуруу болон хүзүүний өвдөлтийг үүсгэдэг.
Кифозын үед амьсгал давчдах, богиносох зэрэг хүндрэлүүд үүсдэг ба нэмээд хүзүүний болон, бүсэлхий нурууны мэс заслын заалт болдог. Ялангуяа хүүхдүүд болон өсвөр насныханд кифоз, сколиозын улмаас гоо зүйн асуудлууд үүсэх, цаашлаад сэтгэцийн болон сэтгэл зүйн өөрчлөлтүүд илрэх нь элбэг байдаг.
Нуруу нугалмын мурийлт ажиглагдаж эхэлсэн үеэс эцэг эхчүүд эмчийн үзлэг, хяналтад хамрагдах нь чухал.
Сколиоз, кифозын зэргийг нурууны мурийлтын градусыг хэмжих замаар эмч нар тодорхойлдог. Нурууны мурийлтын (сколиоз) дээд хязгаар нь 50 градус байдаг бол кифоз нь 70 градус дээш байвал амьдралын чанар огцом муудах тул мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог.
Кифозын мэс заслын зорилго нь нурууны эмгэг өөрчлөлтийг засаж, эрхтэн тогтолцооны хэвийн байдлыг хангах, гоо зүйн хувьд сэтгэл ханамжтай байлгахад оршдог. Өөрөөр эмчлүүлэгчийн хэвийн амьдрах боломжоор хангахад оршдог гэсэн үг.
ЭМГЭГ БӨГТӨР БҮХИЙ ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН ЭМЧИЛГЭЭНИЙ ХУВЬСГАЛ
Кифозын буюу багана нурууны байршлын эмгэг болсон эмгэг бөгтөрийн үеийн уламжлалт мэс заслын эмчилгээ нь нурууны мурийлт, бөхийлтийг бэхэлгээний аргаар хадаж эмчилдэг ба нугалмуудыг хөдөлгөөнгүй хорьдог. Хэдийгээр энэхүү мэс засал нь зайлшгүй шаардлагатай ч нугалмын хөдөлгөөнийг хорьж амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул нуруу, нугасны дэвшилтэт мэс засал бий болох, боловсруулахад хүргэсэн.
Доктор, профессор Мехмет Айдоган эмч сколиозын мэс заслын туршлагаасаа үндэслэн кифоз буюу багана нурууны байршлын эмгэг бөгтрийг эмчлэх дэвшлилтэт мэс засын эмчилгээг ийнхүү боловсруулжээ. Эмчийн боловсруулсан “Posterior Vertebral Tethering” мэс заслын дэвшилтэт арга нь кифоз бүхий эмгэг мурийлттай нугалмуудыг бэхлэх замаар бус нугалам хоорондын хөдөлгөөнийг хадгалах зарчмаар хийгддэг. Ингэснээр энэхүү мэс засалд орж буй хүүхдүүд хөдөлгөөнөө хориулахгүйгээр амьдралын чанараа хадгалж үлддэг ба сөрөг нөлөө үлдээдгүйгээр давуу талтай.
ДЭВШИЛТЭТ НУРУУ, НУГАСНЫ МЭС ЗАСЛЫН ДАВУУ ТАЛ
Дэвшилтэт мэс засал нь хүүхдийн өсөлж хөгжлийг дэмжих, саад болдгүйгээр давуу талтай. Өөрөөр нуруу нурууны нугалмын хөдөлгөөнийг хадгалж, цаашлаад мэргэжлийн спорт, бүжиг зэрэгт өрсөлдөх боломжийг олгодог.
Мэс заслын зүсэлт жижиг ба сорив үлддэггүй, сөрөг нөлөө хамгийн бага инвазив техникийг ашигладгаараа давуу талтай. Мэс заслын дараа нөхөн сэргэх хугацаа бага ба эмчлүүлэгчид амьдралын хэвийн хэмнэлдээ хурдан ордог.
МЕХМЕТ АЙДОГАН ЭМЧИЙН БОЛОВСРУУЛСАН ХУВЬСГАЛ БОЛСОН НУРУУНЫ ДЭВШИЛТЭТ МЭС ЗАСАЛ
Дэлхий даяар нуруу нугасны мэс засалчдын мэдлэгийн санд хувь нэмрээ оруулсан, цаашлаад олон эмчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насыг аварсан доктор, профессор Мехмет Айдоган эмч Туркийн нэр хүндтэй эмнэлгүүд болон Калифорнийн Их Сургууль-д 20 гаруй жил нуруу, нугасны мэс заслын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа хийж буй эрдэмтэн эмч юм.
Тэрбээр дунджаар гурван жилийн хугацаанд клиник болон радиологийн шинжилгээ дээр үндэслэн “Posterior Vertebral Tethering” дэвшилтэт мэс заслын аргыг боловсруулж 10 өвчтөнийг эдгээсэн.
Түүний энэхүү ажлын үр дүн нь ортопеди, гэмтэл, согог судлалын эмч нарын талархлыг хүртсэн ба европын нурууны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэж, Европын Нурууны Нийгэмлэгээс албан ёсоор дэлхий дахинд зарласан.
Нуруу, нугасны мэс заслын салбарт том дэвшил гэж хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү дэвшилтэт мэс засал нь мэргэжил нэгтнүүдээс өндөр үнэлгээ авсан ба кифоз бүхий нурууны эмгэг бөгтөртэй хүүхдүүдийн амьдралын чанарыг хадгалах, эрүүл аж төрөхөд маш их тус болж байна.
2025 оны 01-р сарын 11-нд дэлхийн нэр хүндтэй эмч, Турк улсын дэвшилтэт нуруу, нугасны мэс заслын төвийн захирал, ноён Мехмет Айдоган Алтанмед эмнэлэгт үзлэг хийнэ.
Үзлэгээр:
Үзлэгийн тов: 2025 оны 1-р сарын 11-нд ба урьдчилж Алтанмед эмнэлгийн ерөнхий эмч Н.Алтанхундага эмчид үзүүлж баталгаажуулалт хийлгэнэ.
АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ
Нэгдсэн утас: 7707-1652