- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Биомеханикийн шинжлэх ухаан нь
биофизикийн салбар ухаан бөгөөд бүхэл
организмаас эхэлж эд эрхтэн, эс, тэр бүү хэл эсийн эрхтэнцэрийн бүтэц, үйл
ажиллагаа, хөдөлгөөн, биологийн системийн механикийг судалдаг ухаан юм.
Биомеханикийг судлагдахуунаар
дотор нь олон ангилдаг ба үүнд биологийн шингэний механик, биотрибологи,
харьцуулалтын биомеханик, тооцооллын биомеханик, нейромеханик, спортын
биомеханик, иммуномеханик гэх мэт олон салбар болгон судалж буй ба хэрэглээний
шинжлэх ухаан нэн ялангуяа анагаах ухааны олон салбарт ашиглаж байна.
Тэгвэл яагаад биомеханикийн шинжлэх ухаан нь анагаах ухаантай нягт уялдаа холбоотой, олон улсад оношилгоо, эмчилгээнд өргөн ашиглагдаж байна вэ?
НУРУУНЫ БИОМЕХАНИК: Эмчилгээний механикийн аргууд
Нурууны байршлын эмгэг,
ялангуяа нурууны мурийлт буюу сколиоз нь анагаах ухаанд тулгарч буй сорилт болж
байна. Ялангуяа 1-3 зэргийн идиопат сколиозийн үед биомеханикийн аргад
суурилсан мэсийн бус бэхэлгээний
эмчилгээний аргачлал нэн шаардлагатай байна. Үүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнээс
гадна биологич мэргэжилтний тусламжтай өгөгдөл цуглуулах, боловсруулах, эмчилгээнд
ашиглах зэрэг салбар хоорондын уялдаа холбоо чухал юм.
Нуруу бол байгаль эхээс
заяасан хувьслын онцгой бэлэг юм. 33
нугалмаас бүрдэх нурууны үндсэн чиг үүрэг нь:
·
Дэмжих:
Толгой, хүзүү, биеийн дээд хэсгийн жинг ачаалах
·
Хамгаалах: Мэдрэлийн судал, нугасыг хамгаалах
·
Хөдөлгөх: Толгойн энгийн эргэх хөдөлгөөнөөс
эхлээд нарийн төвөгтэй мушгирах, нугаларах зэрэг олон хөдөлгөөнийг хийх үүрэгтэй ба нурууны биомеханик нь хүч болон цаг хугацааны нарийн тэнцвэрт байдал
дээр тулгуурладаг.
Тэгвэл энэхүү нарийн төвөгтэй
тэнцвэрт байдалд нурууны байршлын эмгэг, ялангуяа нурууны мурийлт нөлөөлж
биомеханикийн болон анагаах ухааны хүндрэлүүдийг бий болгодог.
Сколиоз нь нурууны хажуугийн
мурийлтаар илэрдэг бөгөөд ихэвчлэн нугалмын эргэлт, нурууны хоёр талд ирэх
ачааллын тэнцвэрт бус байдлаар илэрдэг. Энэхүү нөлөөгөөр бодгальд дараах
шинжүүд илэрдэг.
·
Нугалмын ачаалал ихсэх өөрчлөлт: Мурийлтаас
шалтгаалж нугалам хоорондын жийргэвч, үеүдэд ирэх ачаалал ихсэж улмаар
биологийн доройтолд хүргэж, өвчин эмгэг илэрдэг. Мурийлтаас шалтгаалсан өөр нэг
өөрчлөлт нь жингийн жигд бус хуваарилалт ба нугалмын жийргэвчийн цүлхийлт,
урагдал, ивэрхий үүсэхэд гол үүрэг
гүйцэтгэдэг.
·
Амьсгал, зүрх судас, дотрын өөрчлөлт: Хүнд
зэргийн нурууны мурийлтаас шалтгаалж цээжний хөндийн тэлэлт хязгаарлагдах, амьсгалын
үйл ажиллагаа хямрах, зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх
зэрэг эмгэгийг дагуулдаг. Нурууны мурийлтаас шалтгаалж зүрхний шигдээс,
дутагдал зэрэг өвчин үүсэх магадлал 1.45-1.58 дахин ихэсдэг.
·
Гоо зүйн өөрчлөлт: Асуумж, судалгаанаас харахад
нурууны мурийлт нь хувь хүний гоо сайхан, өөртөө итгэх итгэл, сэтгэцийн эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Нурууны хэлбэр ба ачааллын жишээ Эх сурвалж. https://clinmedjournals.org/ |
МЭСИЙН БУС БЭХЭЛГЭЭ ЭМЧИЛГЭЭ
Биомеханикийн тусламжтай
сколиозын мэсийн бус бэхэлгээний эмчилгээг олон улсад өргөн ашиглаж байна. Мэсийн
бус бэхэлгээ эмчилгээ нь 1-2-р зэргийн мурийлт, зарим тохиолдолд 3-р зэргийн
мурийлтын үед ашиглагдаж буй хамгийн консерватив эмчилгээ юм. Харамсалтай нь
энэхүү эмчилгээ Монгол улсад ашиглагдаж эхлээгүй ба Алтанмед эмнэлэг анх удаа
Монголд суурьшуулахаар судалгаа шинжилгээ хийж байна.
Энэхүү эмчилгээ нь биомеханикийн
бэхэлгээний зарчим дээр тулгуурладаг ба гурван цэгийн даралтын системийн
тусламжтайгаар:
1.
Хажуугийн хүчийг эсэргүүцэх (Counteract Lateral Forces) буюу мурийлтын
эсрэг чиглэлт даралт өгөх замаар сколиозыг багасгадаг.
2.
Нугалмын эргэлтийг тогтворжуулах буюу ротацийн
согогийг засах.
3.
Нурууны тэнцвэрт байдлыг сэргээх буюу биеийн
жинг жигд хуваарилах
4.
Өсөлтийн модуляци хийх буюу өсөлт, хөгжлийн явцад
мэдрэл, нугасны замыг чөлөөтэй болгох
5.
Булчингийн стимуляци хийх буюу нугалмын булчингийн
хөгжлийг өдөөж өгдөг.
Биомеханикийн ухаан дээр
тулгуурласан энэхүү хувь хүнд тохируулсан нурууны мурийлтын мэсийн бус эмчилгээ нь ганц
эмч эмнэлгийн мэргэжилтнээс гадна биологийн ухаанд дээр тулгуурлаж буй тул
биологийн мэргэжилтний үүрэг чухал юм.
Эмчлүүлэгчид зориулсан дахин
давтагдашгүй бэхэлгээ нь оновчтой, үр дүнтэй байдлыг хангах ёстой ба
биомеханикийн нарийн хэмжилт, өгөгдөл, эмчлүүлэгчийн нурууны өвөрмөц биомеханик
шинж чанарыг харгалзан тохируулдаг.
АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 7707-1652