Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Уламжлалт аргаар идээ ундаагаа зохицуулах нь

Уламжлалт анагаах ухааны их эмч: Б.Алтантогос


Хүний эрүүл байхын нэгэн үндэс бол амьдралын зөв хэв маяг хийгээд идэж байгаа хоол ундаа тохируулан хэрэглэх явдал юм. Манай орны хувьд жилийн дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай гэдгээрээ онцлогтой, тэгэхээр цаг улиралтайгаа тохируулан эрүүл зөв хооллох нь өвчин үүсэхээс сэргийлж өгдөг.

Монголын уламжлалт  анагаах ухаанд билгийн тооллын 10-р сараас эхлэн хоёр-хоёр сараар дэс дараалан 1 жилийг:

·        Өвлийн эхэн сар - 10 сарын 16-аас > 12 сарын 15

·        Өвлийн адаг сар - 12 сарын 16-аас > 2 сарын 15

·        Хавар - 2 сарын 16-аас > 4 сарын 15

·        Дэгжрэл - 4 сарын 16-аас > 6 сарын 15

·        Зун - 6 сарын 16-аас > 8 сарын 15

·        Намар - 8 сарын 16-аас > 10 сарын 15  гэж 6 цагт хуваадаг.

Өвлийн улиралд хүний хоол шингээх чадал нь маш сайн байдаг учраас шим, тэжээлтэй хоолыг цадталаа идэж болно.

Хаврын улиралд галын илч буурч ходоод, гэдэсний бадган салс ихсэж хоол шингээх чадвар багасдаг учир бүлээн, хөнгөн чанарын зүйл идэж, уух хэрэгтэй.

Зуны улиралд шингэц сайтай хөнгөн, бүлээн, тослог хоол ундыг хэтрүүлэлгүй хэрэглээрэй.

Намар халууны улирал учир хөнгөн, сэрүүн хоолыг бага багаар идэх нь зөв.

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой.

·        Бадган - 07:40-11:40 цагт галын илч хамгийн бага байдаг учир хөнгөн цай уух,

·        Шар -11:40-15:40 цагт галын илч хамгийн сайн байдаг учир шим тэжээлтэй, махан хоол идэх,

·        Хий - 15:40-19:40 цагт шингэц сайтай, хөнгөн, шимтэй хоол идэх хэрэгтэй,

·        Шар -19:40-23:40 цагт хоол идэхгүй байж ходоод гэдсийг амраах хэрэгтэй.

·        Бадган- 23:40-03:40 цагт хоол идэх нь хор идсэнтэй адил учир хооллохгүй.

·        Хий - 03:40-07:40 цагт хөнгөн шимтэй хоол хүнсийг заавал хэрэглэж заншаарай.



 Анагаах Ухааны 4 Үндэс"сударт “Өвчин бүхний эх үндэс нь эс шингэх буюу идээ ундааны боловсролт илүүдэх, дутуудах, буруудах” гэж тайлбарладаг юм. Үүнд:

·        Цаг наргүй хооллох

·        Шингэхэд бэрхтэй идээ унд шүтэх (бүхэл хоол, 2-р хоол, мах хуурга, бууз, хуушуур г м)

·        Хоорондоо үл зохицох идээ унд шүтэх( 2 хоол+ хүйтэн ундаа, тараг+ сүү, загас мах+ сүү, адуу тарвага хонь мах+ архи айраг, архи+ халуун ногоо , ямаа тэмээ мах+ хүйтэн ус г.м.)

·        Нэг дор хэт ихээр идэх

·        Өлөн удаан явах,

·        Зажлахгүй яарч хооллох,

·        Хооллосны ард зүгээр суух, хэвтэх

·        Буцламгай халуун хоол цай идэх зэрэг шалтгаануудаар улаан хоолой ходоодны улайлт шархлаа, шарх , үрэвсэлт өвчнүүд үүснэ.

Зөв хооллох дэглэм:

·        Ходоодыг 4 хувааж үзэхэд 2% нь идээ, 1% унд, 1% нь гүйх мөр буюу идээ ундыг гэдэс дотроор тархааж, идээний бүхэл хэсгүүдийг дэвтээж уусгаснаар хялбар шингэнэ.

·        Савхаар хооллох, сайн зажилж идэх

·        Амны хөндий шүд бүрэн эрүүл байх,

·        Хооллолт хөдөлгөөн дасгалыг уялдуулах зэрэг олон талаар эмчилдэг. Шингэхэд хялбар идээг цадталаа идэх Шингэхэд бэрх идээг хагас цадах төдий идэх