Нийтлэсэн он
Зөвлөгөө
- Get link
- Other Apps
Толгой болон биеийг
холбосон хүзүү нь С хэлбэрийн хотгор буюу лордозтой байдаг ба үүнийг “ХҮЗҮҮНИЙ
ХЭВИЙН ХОТГОР” гэж нэрлэдэг. Хүзүү нь толгойн жинг ачаалах ёстой тул хүний
хүзүү уг хэвийн хотгорыг хадгалах нь чухал юм. Харин амьдралын буруу дадал
хэвшлээс хамаарч хүзүүний хэвийн хотгор арилах, тэгшрэх үзэгдэл бий. Хүзүүний
хэвийн хотгор арилснаар биеийн бүтцэд биомеханик эмгэг үүсэж, нуруу нугалмын
байршлын эмгэг, жийргэвчийн эмгэг, гэх мэт олон өвчний шалтгаан болдог.
Судалгаагаар хүзүүний хэвийн хотгор
арилснаар тархины цусан хангамж буурдаг болохыг судалжээ. Судалгаанд хүзүүний
хэвийн хотгор арилсан өвчтөнүүд, хүзүүний хэвийн хотгор арилаагүй контрол
группыг хамруулсан ба допплер-дуплекссонографи буюу тархины судасны хэт авиан
шинжилгээг нугалмын артерийн урсгалыг хэмжихэд ашиглажээ. Хүзүүний хэвийн
хотгор арилсан өвчтөнүүд нь хүзүүний хэвийн хотгор хадгалагдсан контрол
группээс ялгаатай нь: артерийн диаметр багасаж, цусны урсгал буурсан үр дүн
гарчээ. Тархинд хүрэх артерийн судаснууд (Anomalous vertebral
artery-нуруу-суурийн артери) нь хүзүүний нугалмуудаар дамждаг тул хүзүүний
хэвийн хотгор арилснаар тархины цусан хангамж буурах шалтгаан болж байна. Нуруу
суурийн артери нь тархины цусан хангамжийн 20%-ийн эзэлдэг. Бага наснаас гар
утасны буруу хэрэглээнээс шалтгаалсан хүзүүний хэвийн хотгор арилах эмгэг нь
ирээдүйд эрүүл мэндийн, тэр тусмаа танин мэдэхүйн чадварт асуудал үүсгэх нь
дамжиггүй юм.
Тархины цусан хангамж
нь тархины үйл ажиллагааг тодорхойлох түгээмэл хэмжигдэхүүн юм. Өөрөөр тархины
эдэд артерийн судаснаас хялгасан судас руу хүргэгдэх цусны тодорхойлолт. Танин
мэдэхүйн сулрал, альцгеймерийн өвчин, цусан хангамжаас хамааралтай зөнөгрөл,
хатингтоны өвчин зэрэг хэд хэдэн өвчний үед тархины цусан хангамж буурсан нь
илэрдэг.
Эрүүл насанд хүрсэн
хүний тархины цусан хангамж минутад 750 мл хүртэл байдаг ба энэ нь
зүрхнээс шахагдах цусны 15.8% ба минутад 100 гр тархины эдэд 50, 54 мл цус
эргэлддэг гэсэн үг юм.
Тархины цусан хангамж
буурснаар юу болдог вэ?
10% буурахад: Танин мэдэхүйн чадварт бага зэрэг нөлөөлдөг. Тархи цусан
хангамжийг чухал хэсгүүдэд хуваарилах замаар тэжээгддэг.
20% буурахад: Анхаарал төвлөрөх чадвар буурдаг. Тархины зарим хэсэгт
хүчил төрөгчийн хангамж буурдаг.
30% буурахад: Мэдэгдэхүйц танин мэдэхүйн доройтлын шалтгаан болдог.
Тархины ишемийн (шигдээс) эрсдэл үүснэ.
40% буурахад: Хүчин төрөгч, глюкозын хангамж багассанаар мэдрэлийн
эсүүд гэмтэж эхэлдэг.
50% буурахад: Тэнэгрэл, ой санамжийн алдагдал, хүнд зэргийн ухамсрын
өөрчлөлт ажиглагддаг. Цусан хангамж дутагдсан тархины эсүүд бүр мөсөн гэмтэж,
үхэждэг.
АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ
УТАС: 7707-1652