Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Багана нурууны өвчний төрлүүд

 Ихэнх нурууны өвчний үед нуруу өвдөх шинж илэрдэг ч үнэндээ өөр өөр онцлог эмчилгээ шаарддаг хэд хэдэн төрлийн бүлэг өвчин байдаг.

1. Багана нурууны байршлын эмгэгүүд. (Кифоз буюу цээжний бөгтөр,сколиоз буюу хүзүү, нурууны мурийлт ,кифосколиоз буюу цээжний бөгтөр-мурийлт хавсарсан өвчин, эмгэг лордоз буюу бүсэлхийн хотгор нум өөрчлөгдсөн эмгэг, спондилолистез буюу нугалмуудын жийргэвч дээрээ гулссан гажилт.


2. Нугалмуудын ясны болон холбогч эдийн бодисын солилцооны өөрчлөлтөөс үүдэлтэй өвчнүүд. Ясны сийрэгжилт, Остеохондроз буюу шохойжилт, cпондилит буюу нугалмуудын завсрын жийргэвч, холбоосын үрэвсэл, спондилёз буюу нугалмын үе үүсгэгч гадаргуугийн органик өөрчлөлт, хөгшрөлтийн процесс, яс уургалт, cпондилоартроз буюу нугалмуудыг холбодог туслах үений гадаргуугийн бүтцийн өөрчлөлтийн процесс.

Остеохондроз 

3. Мэдрэлийн өвдөлт үүсгэдэг шинжээр илрэх өвчнүүд. Плексит буюу мөрний мэдрэлийн сүлжээний үрэвсэлт өвчин, хавирга завсрын мэдрэлийн үрэвсэлт өвчин, бүсэлхийн нурууны мэдрэл булчин, холбоосын хурц өвдөлт. радикулит буюу бүсэлхийн мэдрэлийн зангилааны үрэвсэлт өвчин.

4. Багана нурууны болон үений төрөлхийн гаж ба дутуу хөгжил

5. Багана нурууг өвчлүүлдэг халдварт ба үрэвсэлт өвчнүүд. Спондилит буюу нугалмуудын завсрын жийргэвч, холбоос, нугалмын эдийн үрэвсэлт өвчин, Сүрьеэгийн спондилит .

6. Жийргэвчний эмгэгүүд. Шморлын ивэрхий буюу нугалам хоорондын жийргэвч дарагдаж, шахагдаж цүлхийсэн, Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий (нугалам хоорондын жийргэвчийн гаднах бүрхүүлийн бүтцэд босоо цууралт үүсэж, жийргэвчийн гол дахь цөм нь гадагшаа бултайж гарсан хэлбэр), Нугасны сувгийн нарийсал. Жийргэвчийн ивэрхий, цүлхэн, нугалмын гулсалт, остеохондроз өөрчлөлтүүдийн улмаас ихэвчлэн үүсдэг, нугасны хөндий, нугалам хоорондын нүхнүүдийн нарийсал.

Шморлын ивэрхий

7. Хавдрын өвчнүүд .Нугалам яс болон нугалмын орчмын зөөлөн эдийн хавдрууд

8. Хугарал, бэртэл гэмтлүүд –Нугалмын их бие, сэртэн, нумын гэмтлийн хугарал.

Тэгэхээр та шууд хэн нэг бариач дээр очиж бариулах бус мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулж эмчлүүлэх нь өөрийн зовуурь шаналгаа үүсгэж байгаа өвчнөө эдгээхэд ямар чухлыг ойлгож байгаа байх.

Алтанмед эмнэлэг

7707-1652