Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Мэдрэлийн мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ

 

Хагалгаа хийлгээд л өвчин өргөс авсан мэт  бүрэн эдгэрдэг  үү? Өвчний үе шат бүхэнд тохирсон эмчилгээ байдаг. Мэс засалд ороод бүрэн эдгэрдэггүйг дараах статистик мэдээнээс харж болно. Economist сэтгүүлийн мэдээлснээр АНУ дахь нуруу, нугасны мэс засалд орсон 85,000  үйлчлүүлэгчдийн 87% нь өвдөлтөөс шалтгаалж эмийн болон бусад төрлийн эмчилгээ, үйлчилгээг дахин авсан, 15% нь ахин мэс засалд орсон гэх тоо мэдээг зарлажээ. Өөрөөр хэлбэл хагалгаагаар нугас дарагдаж саажих аюулаас аврагдах, хүний амьдралын чанар сайжрах давуу талтай боловч нурууны өвчин бүрэн эдгэхгүй , нуруу нугасны мэс заслын өмнөх болоод дараах эмчилгээ, хувь хүн амьдралын зөв дадал хэвшил эзэмших зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Яагаад нуруу, нугасны мэс заслын дараах эмчилгээ чухал вэ?

Хөдөлмөрийн чадварт: Хагалгааны дараах  эмчилгээ нь эмчлүүлэгчдийн нурууны хөдөлгөөний чадамжийг сэргээхэд тусалдаг бөгөөд уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээг голлон санал болгодог.

Нөхөн сэргээх: Мэс заслын дараах эмчилгээ нь  эмчлүүлэгчийн нуруу нугасны өвчний үеийн хөдөлгөөний чадвар алдалтыг эмчлэх, өвдөлтийг  бууруулах, хаванг шимэгдүүлэх, арьс булчингийн өнгөц ба гүний мэдрэлийг сэргээдэг тул амьдралын чанарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа нуруу, нугасны мэс засалд орсон эмчлүүлэгчид нуруу засалч эмчийн зааварчилгаагаар нурууны байршлын эмгэгээс сэргийлж зөв дадал хэвшил эзэмших, эзэмшсэн дадлаа амьдралдаа хэвшүүлэх, нуруу, хүзүүний эрүүл хэлбэрийг хадгалах, бий болгох зэргээр нугалмын байршлын эмгэгээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Буруу ойлголт: Ганц Монголд төдийгүй дэлхий даяар нийтлэг ажиглагддаг ойлголт бол мэс заслын дараагаар нуруу нугалмын өвчин бүрэн эдгэрсэн гэх ойлголт байдаг. Өөрөөр мэргэжлийн тусламж үйлчилгээг аваагүйгээс өвчнийг хүндрүүлэх, ахин хагалгааны заалтай болох зэрэг кэйсүүд түгээмэл байдаг.

Монголд мэдрэлийн мэс заслын эмч нар мэдрэл чөлөөлөх хагалгаанд орсон эмчлүүлэгчдийн 25-40% д нь 1-4 жилийн дараа давтан мэс засал хийлгэх тохиолдол ажиглагдаж байна гэж анхааруулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд хагалгааны дараах сэргээн засах эмчилгээг  3-4 жилийн турш жилд багадаа 2 удаа тууштай курсээр хийлгэх шаардлагатай байдаг.

 Нурууны, хүзүүний мэс засалд орсны дараах эмчилгээг хэрхэн төлөвлөх

Юун түрүүнд мэдрэлийн мэс засалч эмчтэйгээ зөвлөлдөн хагалгааны дараах эмчилгээгээ төлөвлөх нь зүйтэй. Мэс заслын төрлөөс хамаарч хагалгааны эдгэрэх явц харилцан адилгүй.  Мэс заслын дараа таны зовуурь болон нуруу, нугалмын үйл ажиллагаа бага багаар сайжрах ба мэс заслын төрөл, өвчний хүндрэлээс шалтгаалж  эдгэрэх явц харилцан адилгүй. Зарим тохиолдолд хагалгааны дараагаар нуруу нугалмын өвдөлт багасдаг ч бүрэн арилдаггүй. Бас олон хүний хувьд өнгөц болон гүний мэдрэхүй, бага аарцгийн эрхтний үйл ажиллагаа даруй бүрэн сэргэхгүй, удаан хугацааны эмчилгээний дараа аажмаар сэргэх тохиолдол их байдаг. Иймээс хагалгааны дараах эмчилгээ хийлгэх эмнэлгээ сайтар судлан, эмчлэгч эмчтэй зөвлөлдөж, эмчилгээний тактиктай танилцах, эмчлүүлэх итгэл үнэмшилтэй байх шаардлагатай.

АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 7707-1652