- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Нуруу нугасны
өвчлөл болоод гэмтэл нь чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг бодисын
солилцооны өвчнүүдийн шалтгаан болж байгааг нейросайнс ньюс цахим сэтгүүл мэдээлж байна.
Судалгаагаар нурууны өвчин болоод гэмтлээс шалтгаалcан мэдрэлийн хэвийн бус
ажиллагааны улмаас өөхний эдийн триглицерид задарч, бие эрхтэнд, тэр дундаа
элгэнд хортой нэгдлүүдийг үүсгэж байгааг судалгаа харуулжээ.
Судалгаагаар нуруу
нугасны өвчлөлт, гэмтэлтэй хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх
судас болон бодисын солилцооны өвчлөл болох нь тогтоогджээ.
Жишээ нь нурууны нугалмын Th-9 нугалмын байршлын эмгэгийн үед бөөрний дээд булчирхайн эмгэг үүсдэгтэй холбоотойгоор эмгэг таргалалт үүсэж, бодисын солилцооны эмгэг бий болох шалтгаан болж байна. Дотор өөх нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгахад оролцдог.
Нуруу нугасны өвчлөлөөс хамааралтай бодисын солилцооны
өвчнүүд
·
Биеийн бүтцийн өөрчлөлт: Булчингийн
масс, өөхний масс зэрэг өөрчлөлтүүд орно. Эдгээр өөрчлөлтүүд нь бодисын
солилцооны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
·
Бодисын солилцоо: Зүрх
судасны хам шинж, Инсулин тэсвэржилт, өөх тосны задрах процесс алдагдах, даралт
ихсэх, артерийн судасны хатуурал, цусан дахь сахар ихсэх зэрэг орно.
Хавсарсан эмчилгээ
Хүний
биеийн дотор эрхтнүүд нь нуруунаас мэдрэлжилт авдаг тул харилцан хамааралтай
байдаг. Нуруу-хүзүүний байршлын эмгэг шалтгаант бодисын солилцооны өвчний үед
сэргээн засах, уламжлалт эмчилгээнээс гадна эмийн эмчилгээг хавсарч хийлгэснээр
өвчнийг цогцоор бүрэн эмчлэх боломжтой.
Орчин
анагаах ухааны салбарууд нь өнөөгийн байдлаар харилцан хамааралгүй бие даасан,
зөвхөн нэг өвчинд чиглэсэн эмчилгээг нэвтрүүлж байгаа ч цаг хугацаа өнгөрөх
тусам анагаахын салбарууд аажмаар нэгдэж, цогц тусламж үйлчилгээ, эмчилгээний
шинэ аргууд нэмэгдсээр байна.
Утас: 7707-1652
- Get link
- X
- Other Apps