- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Та нурууны булчингаа суллаж, нурууны өвдөлтийн шалтгаанаа багасгах гэж л дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Тиймээс дасгал хийх үед тань хэт хүчилсэн шинж тэмдэг илэрвэл тэр даруйдаа зогсох хэрэгтэй. Анхаарвал зохих ноцтой шинж тэмдгүүдэд:
o Өвдөлт хүчтэй мэдрэгдэхo Булчин их чангарч байгаа нь мэдрэгдэх
o Зүрх савлах, чичрэх зэрэг зүрхэнд тааламжгүй мэдрэмж төрөх
o Дотор муухайрах
o Амьсгал давчдах
o Толгой эргэх
шинж илэрвэл яаралтай дасгалаа зогсоож сууж амарна. Тэр өдрөө дахин хичээллэсний хэрэггүй. Энэ бол та ачааллаа хэтрүүлсний шинж учир маргааш нь бага ачаалалтай хичээллээрэй. Харин дахин дахин ийм шинж давтагдвал даруйхан эмчид хандаж, бас хийж байгаа дасгал тань таны нурууны байдалд зохицож байгаа тухай зөвлөгөө аваарай.
Мөн дасгал хийж байх үедээ эсвэл хийсний дараа кофейн агуулсан болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хэт халуун, хэт хүйтэн байвал гадаа дасгал хийхгүй байх, хувцасны зузаан, нимгэнээ тохируулан өмсөх, хөлдөө тохирсон эвтэйхэн гутал өмсөх зэрэгт бас анхаараарай!
- Get link
- X
- Other Apps