НУРУУНЫ МУРИЙЛТ БА ГЭНЭТИЙН ҮХЭЛ

Хүүхдийн нурууны эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгууллаа

Алтанмед Эмнэлэг ээс зохион байгуулсан "Хүүхдийн нурууны эрүүл мэндийн өдөрлөг"-ийн үеэр бид 30 орчим хүүхдэд нурууны хэмжилт хийж, нурууны фото зургыг нь 3 талаас нь авч хэвлэж өгч, тухайн хүүхдүүдийн нурууны өөрчлөлтийн онцлог, ямар буруу дадал хэвшлийн улмаас уг өөрчлөлт үүсэж байгаа талаар нь эцэг эхэд нь тусгайлан зөвлөгөө өгч, бүх хүүхдэд үнэ төлбөргүй үйлчиллээ.

Өдөрлөгт ээж аавынхаа хамтаар ирсэн хүүхдүүд 6-16 насны хүүхдүүд байсан бөгөөд өдөрлөгийн өртөөнүүдээр аялан нурууныхаа өөрчлөлтийг оношлуулахын зэрэгцээ зөв хэвтэх, зөв суух, зөв зогсох дадал хэвшил эзэмших өртөөгөөр аялан буруу дадал хэвшлүүдээ ойлгож авцгаан, зөв дадал хэвшил эзэмших талаархи хичээлүүдийг бүгд нуруу засалч эмчээс ганцаарчлан авцгаалаа.

Бүх эцэг эхчүүд өдөрлөгийн үеэр хүүхдийнхээ нурууны өөрчлөлтийг бодитоор нуруун дээр нь хэмжүүлж зуруулж, фото зураг авхуулж тодорхойлуулсны дараа нуруу засалч эмчээс  тусгайлан зөвлөгөө авцгаалаа.

Өдөрлөгийн үед ээж аавд нь хүүхдийнхээ нурууны талаар бүрэн мэдээлэл авч, бүх өртөөгөөр аялуулах зорилгоор тарааж өгсөн чек хуудас

Үзгээ зөв эсвэл  буруу барьж бичиж байгаа эсэхийг юм бичүүлж шалгасан  хуудас энгийн цаас биш, ээждээ бичсэн мэндчилгээ байвал арай аятайхан гэж тооцоолсон. Нэлээн  олон ээж аавууд хүүхдийнхээ бичсэн ийм мэндчилгээтэй буцацгаасан юм.
 Өдөрлөгт оролцсон хүүхдүүд @evleg ergonomic ийн хамт олны нийлүүлдэг хүүхдэд зориулсан эргономик ширээ сандалд сууж хичээллэх энгийн ширээний ард сууснаас  илүү аятайхан байна гэв

Өдөрлөгт оролцсон аав, ээж, хүүхдүүд цай чихрээр өөрөө өөртөө үйлчилцгээлээ.

Угтах үйлчилгээний хэсэг маань өдөрлөгийн үеэр  жижигхэн цэцэрлэг бол хувирсан.

Зөв зогсож байгаа эсэхээ шалгуулах өртөө

Зөв байрлалд хэвтдэг эсэхээ шалгуулах өртөө

Орноосоо босохдоо ч зөв босож сурах нь бас эзэмших ёстой дадлын нэг

Зөв суудаг эсэхээ шалгуулах өртөө
Эргономик биш ширээ, тохиромжгүй өндөртэй сандал хүүхдийн нуруунд мурийлт үүсгэх шалтгаануудын нэг юм.

Тэгш хэмийн хүснэгтийн өмнө зогсоож 3 талаас зургыг нь авч өөрт нь өгөхөөс гадна, ээж аавд нь өөрчлөлтийнх нь шалтгааныг тайлбарлаж өглөө.

                                            
Хүүхэд зогсохдоо баруун хөл дээрээ ачааллаа илүү авч зогсдог зуршилтай. Ар талаар нь зогсоосон ч нөгөө л баруун тал дээрээ ачааллаа илүү авч зогсдог.

Эргономик ширээ сандал зэргийг сонирхож үзээрэй.

Эргономик үзэг бал гэж хүртэл байдаг юм билээ

Хүзүүнийхээ хэлбэрийг тодорхойлсны үндсэн дээр хэрвээ өөрчлөлт илэрвэл хүзүүнийхээ хэлбэрийг засах боломжтой хэлбэр,өндөр бүхий зөв дэр сонгох ёстой.

 Нишикава брэндийн зөв хэлбэртэй дэр