Булчин чангарах- Эвгүй байрлалд, тухайлбал хэт удаан бөхийж тонгойж суух, эвгүй дэрэн дээр хүзүүгээ хэт унжуулж эсвэл өргөж удаан хэвтсэн үед хүзүүг цэх байлгах гэж булчин хэт чангарна. Булчин суллах бариа хийлгэж болно. Заримдаа огцом эвгүй хөдөлгөөн хийхэд булчин чангарна.
Хүзүүний шохойжилт- Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг, хүзүүний хөдөлгөөн хийдэггүй эсвэл бага хийдэг хүмүүст урт хугацааны турш булчин чангарч, хүзүүний нугалмуудыг шахаж байсаар хүзүүний нугалмуудын хооронд орших зөөлөн эд шохойжиж хатуурснаас уян хатан чанараа алдах үйл явц юм. Бариа хийлгэж булчин суллахаас гадна үений цусан хангамжыг сайжруулах эмчилгээ, хөдөлгөөн засал хавсруулан хийх ёстой.Хүзүүний хэвийн хэлбэр алдагдах- гэмтэл , ажил амьдралын буруу дадал, хэт хөдөлгөөнгүй байдал зэрэг олон шалтгаанаар хүзүүний хэвийн хотгор арилах ,тэгшрэх, хэт хотойх, эсрэг тийшээ хотойлт үүсэх, мурийх зэрэг өөрчлөлт үүсдэг. Бариа хийлгэж булчин суллахаас гадна тусгай техникүүдийг ашиглан зөв хэлбэрт нь оруулах засал хийх, нуруу засалч эмчийн удирдлагаар ивээс эмчилгээ хийх ёстой. Ийм өөрчлөлтүүдийг дан бариагаар засах боломжгүй.
Цүлхийлт үүсэх- Хүзүүний дээрх өөрчлөлтүүд улам хүндэрснээс үе хоорондын жийргэвч шахагдан цүлхийж нугаснаас нугалам бүрийн хоорондоос хоёр тийш салаалан гардаг захын мэдрэлүүдийг зарим үед нугасыг дардаг.
Их хүнд буюу нугас дарагдах аюултай тулгарсан, өөрөөр хэлбэл цүлхийлтийн улмаас нугас дарагдсанаас 4 мөч саажилт аюул үүссэн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мэс заслын эмч сэргээн үүсэх эмчилгээ зөвлөсөн бол захын мэдрэл дарагдсан ч нугас дарагдах аюулгүй гэж үзэж бариа, уламжлалт ба сэргээн засах эмчилгээ хийлгэхээс гадна хүзүүний цүлхийлт үүсгэж байгаа гол шалтгаан болсон хэлбэрийн өөрчлөлтүүдийг хэвийн болтол нь нуруу нугалмын засалч мэргэшсэн эмчээр засуулах, амьдралын буруу дадал хэвшлээ өөрчлөхөд суралцах шаардлагатай.
Хүзүүний 5-7 нугалмуудын түвшинд мэдрэл дарагдсан үед гар дагаж өвдөх, бадайрах шинж илэрдэг.
Тэгэхээр та мэргэжлийн нурууны эмчид үзүүлж, шаардлагатай бол илүү нарийвчилсан шинжилгээ өгөх, зөвхөн өөрт тохирсон эмчилгээ шаардлагатайг ойлгосон байх гэж найдъя.