Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Нуруу нь өвдсөн хүмүүс дасгал хөдөлгөөн хийхдээ ямар алдаа гаргадаг вэ?

1. Хэт ачаалалтай дасгалаар битгий эхэлж хичээллээрэй. Өвдөлт өгвөл дасгалаа зогсоогоод маргааш нь үргэлжлүүлээрэй гэж хэлснийг анхаардаггүй шууд өндөр ачааллаар хичээллэж эхэлдэг алдаа бий. Яг дасгал хийж байхад өвдөлт өгдөггүй ч, харин сунгалтын зориулалттай дасгалуудаар хичээллэх үед маргааш нь өвдөлт нь мэдрэгддэг юм шүү. Битгий ачааллаа хэтрүүлээгүй. Ямар ч дасгалыг олон хийснээрээ биш, харин зөв техникээр, өөрт тохирсон ачаалалтай хийж байж л тусалдаг юм шүү


2. Бас өөрийн нуруу хүзүүний нугалмуудын гажилт мурийлтын онцлогийг сайн мэдэхгүйгээр, хийж байгаа дасгалаа өөрт нь туслах, хорлох эсэхийг нь мэдэхгүйгээр шууд хийж эхэлдэг. Хэрэв хүзүү нурууны тань нугалмууд арагшаа гулсалттай бол энэ төрлийн гулсалтыг улам нэмж магадгүй бөхийх хэлбэрийн дасгалаар бага тунгаар, болгоомжтой хичээллэх ёстой. Огт хичээллэхгүй байсан ч болно. Хэрэв нугалам урагшаа гулсалттай бол гэдийх чиглэлд дасгалаа аажим болгоомжтой хийх, гулсалтын зэрэг их бол бөхийх гэдийхийн оронд эгц дээшээ толгойгоо өргөж сунгах дасгал илүү тустай.

3. Дасгал хөдөлгөөн бол үндсэн эмчилгээ биш харин туслах арга юм. Тиймээс зөвхөн дасгал хийгээд эдгэрнэ гэж тооцолгүйгээр эмчилгээндээ хүч нэмэх маягаар, дараа нь дахилт өгөхгүй байхын тулд байнга тохируулж хичээллэх нь зөв юм.

4. Дасгал хөдөлгөөнөөр нэгэнт хичээллэж эхэлсэн бол үргэлжлүүлж байнга хичээллэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байгаад дутуу орхих, дахиж хийхгүй хаяхад нуруу улам их өвддөг болдог. Ямар нэг дасгал хөдөлгөөнөөр хичээллэсний үр дүнд тэр хүний тодорхой булчингууд сайн хөгждөг. Тэр хэмжээгээр ясан дээр очиж байгаа ачааллыг жигд хүлээж авдаг.
Гэтэл спортоор хичээллэж байгаад хаяхаар булчингийн тэнцвэр алдагддаг. Яагаад гэхээр зарим булчингууд дасгал хөдөлгөөн хийхээ болимогц өмнөх шигээ чанга байхаа больж сулардаг. Зарим нь харин сулрахгүйгээр, дасгал хийгээд чангарсан чигээрээ үлддэг.
Энэ маягаар булчингийн нэг хэсэг чангарч нөгөө хэсэг нь сулраад ирэхээр хүний биеийн булчингийн тэнцвэрт байдал алдагдана. Ингэснээр нурууны тодорхой хэсгүүд дээр ирж байгаа ачаалал жигд биш болж, гэнэтийн огцом хөдөлгөөний улмаас ирсэн ачааллыг нурууны хэсгүүд адил бус хүлээн авч суларсан булчин бүхий хэсэг гэмтэл авах шалтгаан болдог байна. Тэгэхээр байнгын хөдөлгөөнөө хадгалах нь эрүүл байхад чухал байна. Тусгай сунгалтын дасгалаас эхлээд энгийн өглөөний гимнастик хүртэл бүх дасгал хөдөлгөөнд энэ зарчим хамаарна.