Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

ХҮЗҮҮ СЭЭРНИЙ ОРЧИМ ЯАГААД ОВГОР ҮҮСДЭГ ВЭ?

 Хэвлэлийн олон эх сурвалжаас та хүзүү сээрний орчмын нугалмуудын хоорондох үенүүдэд давс хуримтлагдсанаар цусны эргэлт муудан сэрвээнд овгор /Хуян/ үүсдэг гэж уншиж байсан байх.


Тэгвэл энэ шалтгаанаас гадна байнга бөхийж суудаг, хүзүүгээрээ бөхийсөн нөхцөлд ажилладаг, утсаараа удаан тоглодог, хэт өндөр дэр дэрлэдэг зэрэг олон янзын шалтгаанаар хүзүүний С5.6.7, сээрний Тh1.2- р нугалмууд арагшаа гулсаж бөгтөр үүссэн үед сэрвээгээр овойж харагддаг гэж хэлэх байна.
Харин та яг хүзүү сээрний нугалмуудын арагшаа гулсалтаас болж овгор үүсэж үү, эсвэл давсны хуримтлалаас болсон байна уу гэдгийг мэдэхийг хүсэж байвал хүзүү сээрний нугалмын рентген зураг авхуулаад эмчид хандаарай. Нугалмын гулсалтаас сэрвээнд овгор үүссэн бол тэмтрэхэд нугалмын арын сэртэн өргөсөж зузаараагүй, тодхон тэмтрэгдэнэ.
Нугалмын хөдөлгөөнт заслын аргыг бусад уламжлалт эмчилгээний аргууд болон ивээс эмчилгээтэй зөв хослуулан хэрэглэснээр хүзүү сээрний нугалмуудын арагшаа гулсалтыг засах боломжтой.