БНХАУ:
Хөдөлгөөний үйлийн хөгжлийн эмгэгтэй, гавал толгойн хэмжээ томорсон нэг настай
хүүхдэд эмч нар компьютер томографын шинжилгээ хийснээр Монохорион диамниотик (нэг эхэс, хоёр амнионы хүүдий) бүхий ихрийг
тархины ховдлоос олжээ.
Үүнийг
анагаах ухаанд FETUS IN FETU (FIF)гэж
нэрлэдэг ба ураг дотор ураг хөгжих маш ховор гаж хөгжлийн кэйс юм. Ойролцоогоор
500,000 төрөлт тутамд 1 тохиолддог үз үздэг ба гаж хөгжил бүхий ихрийг заримдаа
паразит ихэр ч гэж нэрлэдэг. FIF
ихрүүд
маш ховор тохиолддог ба одоогийн байдлаар 200 орчим кэйсүүд анагаах ухаан
хэвлэлд хэвлэгдсэн байна. Ихэнх
тохиолдолд паразит ихрүүл хэвлийн хөндийд хөгждөг бол маш цөөн тохиолдолд тархинд
хөгждөг ба 20 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Патологийн үзлэгээр эдгээр FIF ихрүүдэд маш олон тооны эрхтнүүд үүссэн
байдаг ба хоёр мөч, тархины эд, булчирхай, амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол
боловсруулах эрхтэн тогтолцоо, нуруу нугалам, аарцгийн яс, хавирга зэрэг
багтана.
Мэс заслын
тусламжтай эмчлүүлэгч хүүхдээс FIF ихрийг
авч генетикийн шинжилгээ хийн эрүүл ихэртэй харьцуулжээ. Шинжилгээний дүнд FIF ихэрт эмбриогенезийн үед их хэмжээний ДЕ
НОВО мутаци үүссэн байжээ. Өөрөөр ДЕ НОВО мутаци нь эцэг эхээс удамшдаггүй
бөгөөд гаж хөгжил бүхий үр хөврөлд эс хуваагдлын үед үүссэн алдаа, ДНХ
репликацийн үр дүн юм.
Дээрх тохиолдол нь ховор дотроо маш ховор (Монохорион диамниотик) ба тархины ховдолд хөгжсөн FIF ихэр нь үр хөврөлийн хөгжлийн бластоцистээс үүссэн гэж эмч нар үзжээ. Өөрөөр ураг хөгжих үедээ нэгнээ бүрхсэнээр энэ хэлбэрийн гаж хөгжил үүсгэжээ. Энэхүү үзэгдэл үр тогтоолтоос хойш 4-8 хоногт бий болсон гэсэн үг.
ОРЧУУЛЖ ХҮРГЭСЭН: АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ