Нийтлэсэн он
Зөвлөгөө
- Get link
- Other Apps
1.
Хөдөлгөөний эрчим нэмэгдсэн
·
Зуны улирал бол маргаангүйгээр
жилийн хамгийн идэвхтэй байдаг үе. Зун бол аялал зугаалга, алхалт, спорт, ажил
хөдөлмөр ундардаг улирал. Ялангуяа хангалттай бие халаалтгүйгээр нуруундаа
ачаалал өгсөн тохиолдолд нурууны өвчин хүндрэх талтай.
2.
Шингэний дутагдал
Аагим зуны халуунд биеэс их хэмжээний шингэн алдагдаж
нуруу өвддөг. Ялангуяа нурууны нугалам хоорондын жийргэвч шингэний дутагдлаас
болж чанараа алдан жийргэвчийн эмгэг болдог.
·
Нугалам хоорондын жийргэвч
нь nucleus
pulposus (NP) , annulus
fibrosis (AF) гэсэн дотоод, гадаад бүтэцтэй, коллагенаас тогтсон эд. Коллагены
I төрөл нь өтгөн шигүү бүтэцтэй
бөгөөд арьс, яс, шөрмөс, шөрмөсний бүтцийг бий болгоход ашигладаг. II төрөл. Энэ төрөл нь уян хатан
мөгөөрсний эдэд байдаг бөгөөд энэ нь үе мөчний дэмжлэг болдог.
Annulus
fibrosis буюу гадаад бүтэц:
·
60-70%-ийн уснаас тогтдог,
·
I-р төрлийн коллаген 50%
·
II төрлийн коллаген 30% тус тус агуулсан.
Nucleus
pulposus буюу дотоод бүтэц:
·
90%-ийн уснаас тогтдог
·
50%-ийн II-р төрлийн коллаген
·
I төрлийн коллаген 20% тус тус агуулсан байдаг.
Иймд хүмүүс зуны
улиралд цэвэр ус сайн ууж байх нь зүйтэй.
3.
Дулаан, хүйтний нөлөөтэй булчингийн өвдөлт
Шингэн алдагдлаас хамаарч булчин чангарах, өвдөх мөнхүү
чийг болон халууны нөлөөгөөр үрэвслийн процесс үүсэж өвдөлтийг улам хүндрүүлж
болзошгүй.
·
Цаг агаарын өөрчлөлт нь
үрэвсэл үүсгэж болдог. Дулааны нөлөөгөөр
нь зарим хүмүүсийн нурууны мэдрэл
эсвэл булчинд үрэвслийг өдөөж, мэдрэлийг шахаж, өвдөлт үүсгэдэг.
Эсрэгээрээ
зуны борооны үед нуруу өвдөх нь ч бий. Бороо өөрөө нурууны өвдөлтийн шууд
шалтгаан биш боловч цаг агаарын өөрчлөлт нь үе мөчний болоод нурууны өвдөлтөд
нөлөөлдөг. Энэхүү үзэгдэл нь яг тодорхой биш боловч нөлөөлж буй зарим хүчин
зүйлүүдийг дурдъя.
Барометрийн даралт: Бороо
орох үед атмосферийн даралт буурдаг. Энэхүү өөрчлөлт нь биеийн зөөлөн эд, түүний
дотор үе мөчний доторх шингэнийг хавагнахад хүргэдэг. Ингэснээр мэдрэлийг
цочроож, өвдөлт үүсгэдэг.
Хүйтэн цаг агаар:
Бороотой өдрүүд ихэвчлэн сэрүүн байдаг. Хүйтэн цаг агаар нь булчин, шөрмөс, үе
мөчийг чангалж, илүү их өвдөх шалтгаан болдог. Идэвхтэй байх, дасгал, иог болон
сунгалтын дасгал хийх, дулааны эмчилгээ хийлгэх нь хүйтэн, бороотой өдрүүдэд
өвдөлтийг намдаахад тусалдаг болохыг санаарай. Хэрэв таны нуруу өвдөж байвал төрөлжсөн эмнэлгийн
мэргэжилтнээс хувийн зөвлөгөө авахыг бодоорой.
4.
Нойргүйдэл: Нойргүйдэл нь өвдөлтийг улам хүндрүүлж, өвдөлтийг даван туулах тэсвэрийг бууруулдаг.
Нурууны өвчтэй 9,611 оролцогчдод хийсэн судалгаанаас харахад
нойрны чанар муутай хүмүүст бүсэлхий нурууны өвчлөл өндөр байгаа гэсэн үр дүн
гарчээ. Өөрөөр нойргүйдэл нь нурууны өвчний шууд бус шалтгаан болдог.