БНХАУ: Гар утасны хэрэглээнээс болж 9 настай охин 50 настай мэт хүзүүний байршлын эмгэг тусжээ

Гар утасны хэт хэрэглээ нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тухай мэдээ мэдээллийг бид өдөр тутам авдаг билээ. Мэдээж хүн төрөлхтний өнөө үеийн амьдралын салшгүй нэгэн хэсэг нь ухаалаг гар утас, компьютер, техник-технологи болсон тул хорих нь боломжгүй. Харамсалтай нь ухаалаг гар утас, компьютер зэрэг нь ганц сэтгэцийн эрүүл мэнд гэлтгүй хүний бие физиологид хүртэл нөлөөлж, насан туршдаа үүрч явах өвчин эмгэгийг дагуулж байна.

БНХАУ-ын Ханжоу хотын ухаалаг гар утаснаас хамааралтай 9 настай охинд анх хүзүү өвдөх, гарын хуруунууд өвдөх, хаяадаа хуруу мэдэгүйжих шинж тэмдэг илэрснээр эцэг эх нь эмчид ханджээ. Эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараагаар охиныг 50 настай хүнээс илүү хүндэрсэн хүзүүний байршлын эмгэг туссан гэж эмч нар оношилжээ

Цаашлаад охины хүзүүний нугалмууд тэгширч, хүзүүний хэвийн хотгор арилж хүндэрсэн байв. Эх сурвалжийн мэдээлснээр уг 9 настай охин гар утсандаа хэт донтсон, гэрийн даалгавраа хийхээс бусад үед олон цагаар тоглодог аж. Мэргэшсэн эмч нарын хийсэн эмчилгээний дараагаар охины өвдөлтийн шинж тэмдэг бага зэрэг сайжирсан байна.

Эмчлэгч эмч нарын үзэж буйгаар уг охин хүзүүний байршлын эмгэгээс шалтгаалж өсөлт хөгжлийн үедээ нурууны эмгэг тусах магадлалтай анхааруулсан байна. Хүндэрсэн үедээ хүзүүний байршлын эмгэгээс шалтгаалж ой санамж муудах, толгой эргэх,  хараа муудах ба өөр бусад шинж тэмдэг үзүүлдэг байна.

Гар утсаа хэт бөхийж үзэх, хэрэглэх нь хүзүүний байршлын эмгэг тусаж, хүндэрдэг болохыг мэргэшсэн эмч нар ганц хятад гэлтгүй дэлхий даяар анхааруулсаар байна.

Алтанмед эмнэлгээс зөвлөв:

Гар утсаа хэт бөхийж үзэх, хэрэглэх нь хүзүүний байршлын эмгэг тусаж, хүндэрдэг болохыг мэргэшсэн эмч нар ганц хятад гэлтгүй дэлхий даяар анхааруулсаар байна.

Хүний толгой бол хүний биеийн хамгийн сонирхолтой бас гайхалтай хэсэг. Учир нь бид биеийнхээ энэхүү хэсэгт байрлах тархиараа сэтгэн бодож, мэдэрч, биеэ удирддаг. Түүнчлэн бидний биологийн өгөгдөл болох нүүр царай биеийн энэхүү хэсэгт байрлаж, бодгаль биесээ таньж, ялгадаг.

Хүний тархины жин дунджаар 2,3-5кг хүртэл хэлбэлзэлтэй байдаг ба энэ нь хүн амын 98%-ийг төлөөлдөг. Үлдсэн 2%-ийн толгойн жин энэхүү дунджаас их юм уу эсвэл бага байдаг. Жишээ нь: Flaviviridae овгийн Зика вирусийн халдвар авсан эхээс тархи-мэдрэлийг хөгжил сул, хэт жижиг толгойтой хүүхэд (микроцефалия) төрдөг.
Хүний толгойн жин нас, хүйс, биеийн жин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хэлбэлзэх ч ихэнхдээ биеийн жингийн 7-8% -ийг эзэлдэг.
Хүзүүний өвдөлт үүсэх гол шалтгаан бол толгойны байрлалаас шалтгаалан хүзүүнд ирэх ачаалал юм.

Бас би хэдэн градус тонгойж суудаг бол? утсаа оролдохдоо хүзүүгээ хэдэн градус тонгойлгодог бол? гэж өөрөөсөө асууж үзээрэй.
Иймээс та бүхэн утас таблетаа нүднийхнээ түвшинд барих, ажлын ширээ хүүхдийнхээ хичээлийн ширээг сонгохдоо өөрт нь тохирсон өндөртэй ширээг сонгох зэргээр хүзүүний өвдөлтөөс сэргийлэх хэрэгтэй.

Танд тархи, нугас, нурууны тухай энгийнээр тайлбарлая. "Таны биеийг нэг байгууллага гэж төсөөлж үзвэл 

ТАРХИ бол танай байгууллагын захирал, НУГАС бол удирдлагын баг юм. Харин нугасыг хамгаалж байдаг багана нуруу бол менежерийн баг бөгөөд гавалтай залгагддаг хүзүүний хэсэг бол ахлах менежер нь юм. Удирдлага нь зөв шийдвэр гаргадаг ч менежер нь буруу ажиллаад байвал үйл ажиллагааны доголдол үүсэхтэй адил хүзүүний хэсэгт өөрчлөлт илэрвэл таны мэдрэлийн үйл ажиллагаа алдагдана. Учир нь булчин чангарч хүзүүгээр дамжих цусны эргэлт муудах, хэт бөхийхөд үүссэн илүү ачааллаас шалтгаалан нугалам хоорондын жийргэвч цүлхийснээс хүзүүний нугалам хоорондоос гарах мэдрэлийн судас сэртэн яс цүлхийсэн жийргэвч хоёрын хооронд хавчуулагдан гар мөр лүү өвдөлт үүсэх, гарын үзүүр мэдээ муудах, гар бадайрах, зарим хуруу мэдээ алдах, бадайрах зэрэг шинж үүсдэг.

 Хүн толгойгоо цэх байрлуулах үед толгойны бодит жинтэй тэнцэх 2,3-5кг хүртэл ачаалал хүзүүнд ирж байдаг бол 15 градус бөхийх үед толгойг дээш татаж цэх байлгахын тулд ачаалагдан 12кг, 30 градус бөхийх үед 18кг, 45 градус бөхийх үед 22 кг, 60 градус бөхийх үед 27кг жинтэй тэнцэх ачаалал хүзүүний булчинд ирж ачаалал нь эрс нэмэгддэг учраас хүзүүнд өвдөлт үүсдэг.

Та ажиглаж байна гэдгээ сануулалгүйгээр ойр дотны хүмүүсээ нэг ажиглаад үз дээ. Хэдэн градусын бөхийлттэй сууж байна вэ?

Алтанмед эмнэлэг

Утас:7707-1652

Мэдээлэл бэлтгэсэн: Админ 

Зөвлөгөгөөг бэлтгэсэн: Нуруу засалч эмч нуруу засалч эмч У.Цэдэн-Иш