Эмнэлэг болон гэрийн нөхцөлд артерийн даралтыг хэмжихдээ анхаарах зүйлс: - Артерийн даралтаа хэмжүүлэхээс өмнө хамгийн багадаа - 30 минутын өмнө хүнд дасгал, хөдөлгөөн хийхгүй байх - их идэх, кофе, цай, кока-кола ууж болохгүй.
- Хэмжилт эхлэхийн өмнө дуу чимээгүй тасалгаанд хэдэн минут тайван суулгах ба хэмжигчээс артерийн даралтыг хэмжих явцад хэмжүүлж буй хүнтэй ярилцахыг хориглоно.
- Артерийн даралтыг 1-2 минутын зайтайгаар, доод тал нь 2 удаа хэмжих ба даралтын түвшин зөрүү ихтэй байвал нэмэлт хэмжилтийг давтан хийх;
- Стандарт манжетийг (12–13 cм өргөнтэй, 23-35 cм урттай) ашиглах.
- Тарган, эсвэл туранхай хүнд том, жижиг манжетийг тааруулж, тохируулан хэрэглэх;
- Манжетийн өргөн бугалгын тойргийн 40%, урт нь бугалгын тойргийн 80%-тай тэнцэж байх ёстой
Даралтын эмийг зөвлөхийн өмнө: Өмнө хэмжүүлж байсан артерийн даралтын хамгийн өндөр түвшин, үргэлжилсэн хугацаа, хэрэглэж байсан даралт бууруулах эмийн үр дүн, гаж нөлөө зэргийг асууна.ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлс:
- АГ, ЗСӨ, ЧШ, дислипидеми, зүрхний булчингийн эмгэг, ЗД, хавхлагын эмгэг, хэм алдагдах өвчний талаар хувь хүний болон удмын өгүүлэмж
- Амьдралын хэв маяг: тамхи татах, архи уух, хооллох зуршил (өөх, давсны хэрэглээ), эрт залуу наснаасаа илүүдэл жинтэй, тарган эсэх, мөн хөдөлгөөний идэвхийг тооцох
- Хурхиралт: нойронд амьсгал түгжирдэг эсэхийг өвчтний гэр бүлийн гишүүдээс асуух.
Бай эрхтний гэмтэл: Тархи, нүд: толгой эргэх, өвдөх, хараа муудах, тархины цусан хангамж түр зуур цочмог хомсрох, мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлтүүд.
Зүрх: зүрх дэлсэх, цээжээр өвдөх, амьсгал давчдах, шагайн үеэр хавдах.
Бөөр: ам цангах, шээсний гарц ихсэх (полиури), шөнө шээх (никтури), цустай шээх (гематури). • Захын артерийн судас: хөл гар хөрөх, чинэрэн догонцох, цайрах
Захын артерийн судас: хөл гар хөрөх, чинэрэн догонцох, цайрах
Хоёрдогч АГ-ийн шинжүүд:
- Бөөрний өвчний удмын түүхтэй (олон уйланхайт бөөрний эмгэг).
- Бөөрний өвчин (ялангуяа гломерулонефрит), шээсний замын халдвар, гематури.
- Эм/бодисын хэрэглээ: жирэмслэлтээс хамгаалах эм
- Хамрын дусаалга, хоолны дуршил бууруулах эм (амфетамин), кокаин, адрено- болон кортико-стероидууд, стероидын бус
- Хөлрөх, толгой өвдөх, ядрах, уцаарлах болон зүрх дэлсэх (феохромоцитома), булчингийн сулралт болон таталт, хөшилтийн шинжүүд (альдо-стеронизм). АД буулгах эм хэрэглэхэд хүндрэл үүсэж болох өвчнүүд буй эсэх:
- Багтраа, бөөрний дутагдал, ЧШ, тулай
- Хувь хүний онцлог, гэр бүл болон нийгэм, орчны хүчин зүйлүүд.
Заавал хийх шинжилгээнүүд: Өвчний явц, даралтын түвшин, хавсарсан өвчин зэргээс хамаарч шинжилгээг төлөвлөнө.
- Өлөн үеийн цусны глюкоз
- Липидийн үзүүлэлтүүд (хурдавчилсан аргаар)
- Цусан дахь кали, натри, креатинин, шээсний хүчил
- Креатинины клиренс буюу түүдгэнцрийн шүүрлийн хурд
- Шээсний шинжилгээ (уураг, цус)
- Зүрхний цахилгаан бичлэг
- Гемоглобин болон гематокрит Нэмэлтээр хийх шинжилгээнүүд:
- Нүдний уг харах
- Гэрийн нөхцөлд артерийн даралтаа хянах
- Хоногийн Артерийн даралтаа хэмжих
- Эмнэл зүйн үзлэгээр ЗД-ыг сэжиглэвэл цээжний рентген зураг авах
- Өлөн үеийн цусны глюкозын түвшин ≥ 5.6 ммоль/л байгаа тохиолдолд глюкозын ачаалалтай сорил хийж глюкозын хэмжээг тооцох (ачааллын дараах сийвэнгийн глюкоз).
Давтан шинжилгээгээр өлөн цусны сахрын хэмжээ ≥ 7.0 ммоль/л бол ЧШ гэсэн оношийг тавина • зүрхний чанд авиан шинжилгээ (ЭхоКГ)
- Гүрээний судасны 2D хэмжээст чанд авианы шинжилгээ
- Шээсний уургийн тоон үзүүлэлт
- Шээсэнд микро альбуминури, Кали, Натри үзэх
- Шагай/бугалгын АД-ын индекс
- Давтамжит долгионы хурдыг тодорхойлох (Pulse Wave Velocity-судасны ханын уян хатан чанарыг хэмжих)
Яаралтай даралт бууруулах эмчилгээг эхлүүлэх нь:
- СД≥160 мм МУБ эсвэл ДД≥100 мм МУБ
- (СД≥180 ммМУБ, эсвэл ДД≥ 110 ммМУБ бол эмчилгээг нэн даруй эхлэх)
- СД≥140 ммМУБ, эсвэл ДД≥ 90 ммМУБ байх боловч ЗСӨ-ний өндөр эрсдэлтэй дараахь нөхцөлүүдэд:
- Зүрх судасны өвчин
- Бөөрний өвчин
- ЧШ
- Бай эрхтэний гэмтэлтэй
- Хувь хүний эрсдэлт хүчин зүйл, жишээ нь нийт холестерины хэмжээ өндөр (≥8 ммоль/л) байх эрсдлийн түвшнийг тогтоох хүснэгтээр нийт эрсдэлийн түвшин ≥20% гарсан.
Эмэн эмчилгээний зорилго✅ • АГ-ийн үед хийх эмэн эмчилгээний гол зорилго нь зүрх судасны өвчний нийт эрсдэлийг удаан хугацааны турш хамгийн дээд хэмжээгээр бууруулахад оршино. - Хянаж болох бүх л хавсарсан эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулахад чиглэсэн эмчилгээг хийх шаардлагатай. АД-ыг бууруулах зорилтот түвшин АГ-тэй бүх өвчтөнд СД-ын түвшинг <140 мм МУБ, ДД-ын түвшнийг <85 мм МУБ байлгахыг зорино.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдал, протеинури байгаа тохиолдолд АД-ын түвшинг <130/80 мм МУБ буюу үүнээс ч доогуур байлгавал зохино.
- 60 ба түүнээс дээш насны хүмүүст: боломжтой бол систолын даралтыг( дээд) -ыг 140 ммМУБ, диастол( доод) даралтыг 90 ммМУБ түвшинд байлгавал зохино.
Эмчилгээний үр дүнг хэрхэн сайжруулах - Өвчтөнд АГ-ийн хор хөнөөлийн тухай болон зөв, тохирсон эмчилгээний үр ашгийн талаар мэдээлэл өгөх
- Ойлгомжтой, тодорхой заавар, зөвлөгөөг аман, эсвэл бичгээр өгөх
- Эмчилгээний талаар ярих
- Эмчилгээний дэлгэм нь өвчтөний амьдралын хэв маяг ба түүний хэрэгцээнд тулгуурлах
- Хэрэв боломжтой бол өдөр тутам ууж байгаа эмийн тоог цөөлөх
- Гэртээ АД-аа өөрөө хэмжих ба даралт бууруулах эмийг тогтмол ууж хэвшүүлэх
- Эмийн гаж нөлөөнд анхаарлаа сайн хандуулах
- Шаардлагатай бол цагаа олж эмийн тун, эсвэл төрлийг солих
- Өвчтөнтэйгөө сайн ойлголцохын тулд түүний тулгамдсан асуудлыг ярилцах
- Найдвартай, эсвэл боломжийн дэмжлэг үзүүлэх тогтолцоо/ нөхцөлөөр хангах.