Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

НУРУУНЫ БҮС НУРУУНЫ ӨВДӨЛТӨД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ? НУРУУНЫ БҮС СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?

 


Нуруу өвдсөн нэгэндээ бүс зүүхийг зөвлөдөг. Худалдаанд бас олон төрлийн зориулалт, загвар, хэлбэр, хэмжээтэй бүснүүд зарагддаг. Бид нуруундаа үүссэн эмгэг өөрчлөлтөд тохирсон, зөв бүс худалдаж авч зүүсэн үү. Зүүж байгаа бүс маань үнэхээр нуруунд маань туслах үйлчилгээ үзүүлж чадах уу гэдгийг сайтар мэдэж байж тохирсон бүсээ зүүгээрэй гэж зөвлөе.

Биеийн ямар хэсгийн, ямар төрлийн өөрчлөлтийг, ямар зарчмаар, ямар эдлэл хэрэглэл ашиглаж  хэлбэржүүлэх гэж байгаагаас  нь хамааран бүх сойлго, бэхэлгээ, даруулга, бүс, бүслүүрийн (корсет) зориулалттай  хувцас хэрэглэлийг

o   Гоо сайхны зориулалттай

o   Ортопедийн зориулалттай гэж ангилна. 

Гоо сайхны зориулалттай ийм хувцас хэрэгслээс жишээ нь хөхний болон гэдэсний даруулга зэргийг бид мэднэ. Нурууны хатуулга савхгүй бүснүүд нь  анхнаасаа уян зөөлөн материалаар хийгддэг учир нурууны өвчинд нөлөөлөх шууд нөлөө нь бага ч хонь, тэмээний ноосоор хийсэн нь  нурууг дулаан байлгаж өвчин сэдрэхээс сэргийлэх, зарим нь  халаах үйлдэл үзүүлснээр цусны эргэлтийг сайжруулах, нурууны орчмын цусны судасны нарийслыг арилгах зэрэг өвчний явцад дам нөлөөлөх үйлчилгээтэй байдаг.

Нурууны халаах зориулалттай бүс  (Light warming belt corset) нь    радикулит, ревматизм, остеохондроз зэрэг өвчний  үед үүсдэг өвдөлтийг сэдрээхгүй байлгах гэж хуурай дулаахан  хонь, тэмээний ноос зэрэг материалаар хийгдсэн, эсвэл байгалийн дулаан ялгаруулах чадвартай турмалин зэрэг чулууг нэмэлтээр суулгаж   хийсэн байдаг. Ийм төрлийн бүс нурууны орчмын цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэй байдаг ч нурууг тулах үйлчилгээгүй гэж ойлгож болно.

Ортопедийн зориулалттай нь тусгай хязгаарлалтын үүрэгтэй  төмөр болон хуванцар материалаар хийгдсэн хатуулга, савх зэрэг нэмэлт хэрэгслийг суулгаж өгсөн байдаг бөгөөд багана нурууны ямар хэсэгт  ямар нөхцөл  бүрдүүлэх шаардлагатай байгаагаас  хамааран:

o   Зориулалтын эмчилгээний ороолт (бандаж)

o   Ортопедийн аппарат

o   Ортопедийн бүс гэж ангилагддаг.

Нурууны бүсийг ямар зориулалтаар хэрэглэх ёстой вэ?

  1. Нурууны гэмтэл өөрчлөлттэй   хэсгүүдэд ирэх ачааллыг багасгаж, ачааллыг нурууны гэмтээгүй  хэсэгт жигд хуваарилах
  2. Нурууны өөрчлөгдсөн буруу хэлбэрийг засах
  3. Нурууны урт булчингууд суларснаас багана нурууг тэгш байрлалд барьж чадахгүй байгаа тохиолдолд багана нурууг  физиологийн хэвийн цэх  байрлалд  тогтвортой  байрлуулж байх
  4. Нурууны тодорхой хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа үед  тухайн хэсгийг хөдөлгөхгүй байх, бага далайцаар хөдөлгөх, зөв чиглэлд хөдөлгөх    

Бүс зүүхдээ анхаарах зүйлс

Хамгийн өргөн хэрэглэгддэг нь хагас хатуу загварууд нь юм.  Юуны өмнө энэ загварыг зөвхөн өвчин хүндэрсэн үед зүүдэг биш өвчнөө хүндрэхээс сэргийлж  зүүвэл сайн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өдрийн турш зүүх нь тохиромжгүй, бас байнга зүүхээр хөдөлгөөнд оролцохгүй байсаар нурууны булчин хэт сулрах аюултай  тул хүнд ажил хийх, юм өргөх, гэрийн ажил хийх, тонгойх, спортоор хичээллэх, машинд удаан явах үедээ заавал зүүж байгаарай.

Бага зэрэг ч болов мурийлттай л бол  энэ өөрчлөлтөө засах, мурийлтаас шалтгаалан гарч болох  хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь тун ухаалаг шийдвэр болно.

Ялангуяа манайхны Бабака гэж нэрлэдэг хэлбэржүүлэх корсет нь хүзүүгээрээ тонгойж, бөгтөр болж байгаа, бага зэргийн мурийлт үүсэж байгаа хүмүүс өдөрт тогтмол  2-3 цаг зүүж хэрэглэхэд маш сайн үр дүнтэй байдаг.

Гэхдээ өдрийн турш зүүснээс,  өглөө оройд 2-3 цаг зүүх нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв их бөхийж суудаг зуршилтай бол ажлын цагаараа зүүгээд гэртээ харих үедээ тайлж бас болно.

Эдгээр төрлийн бүснүүд нь таны биед бий болсон өөрчлөлтүүдийг эдгээхэд зориулагдсан  эмчилгээний арга хэрэгсэл биш, харин тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгдөг тул эдгэрэх явцад эерэг нөлөө үзүүлэх л зориулалттай дэмжих арга гэдгийг ойлгоорой.

Хагалгааны дараа  шарх эсвэл оёдол эдгээгүй байх, улаан хоолой эсвэл ходоод гэдэсний замын сөргөөт үрэвсэл, арьсны өвчин,  харшил, хаван, элэг, бөөрний дутагдал, зүрхний өвчинтэй бол заавал эмчээсээ зөвлөгөө авч байж зүүх ёстой гэдгийг анхаараарай             \

ХЭРЭВ ТА НУРУУНЫ ЯМАР БҮС ЗҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙГАА БОЛ 
АЛТАНМЕД ЭМНЭЛГИЙН НУРУУ ЗАСАЛЧ ЭМЧИД ХАНДАЖ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ

УТАС: 7707-1652