- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоогийн хоцрогдлыг арилган дэлхийн жишигт хүргэх , өөрчлөн шинэчлэх хүч нь өнөөдрийн анагаахын сургуулийн оюутнууд ,залуу эмч мэргэжилтэн та нар юм.
1. Эрүүл мэнддээ анхаар. Эмчийн хөдөлмөр биеийн бол сэтгэцийн өндөр ачаалал шаарддаг,эрсдэлд өртөх магадлал ихтэй хүнд хөдөлмөр тул өөрийн эрүүл мэндэд эхэлж анхаар.Танаас илүү таныг мэдэх хүн гэж үгүй.Зөвхөн өөртөө тохирсон аргыг сонго .
2. Зорилготой байх. Та юуны төлөө энэ мэргэжлийг сонгосон юм бэ? Зорилго том ч бай жижиг ч бай хамаагүй ямар ч тохиолдолд амжилтад хүрэх анхны алхам юм.
3. Үүргээ ухамсарлан хариуцлагатай байх. Үүрэг,Хариуцлага гэдэг 2 үг бол эмч гэдэг алдрын дагуулууд юм.Үүргээ ухамсарлаагүй, хариуцлагагүй эмч бол ерөөсөө эмч биш.Би хариуцлагатай хүн мөн үү? Миний үүрэг юу билээ? гэж өөрөөсөө асуугаарай.
4. Эмчлүүлэгчийнхээ биеэс нь гадна сэтгэлийг нь хамтад нь эмчилж сур. Бие эдгэсэн ч сэтгэл эдгээгүй бол үр дүн гарахгүй. Эмчлүүлэгч чинь маргааш нь л нөгөө л зовууриа хэлээд буцаад ороод ирнэ.
5. Гуйвшгүй эмчийн ёс зүйтэй , мэргэжлээрээ бахархах сэтгэлтэй , эерэг хандлагатай байх. Энэ зан чанар сайн эмч болж чадваржих хүртэл чинь өмөг түшиг,сайн эмч болсон хойно чинь нэр хүнд дээшилж амжилтад хүрэх зам чинь болно.
6. Шургуу дайчин тэвчээртэй байх. Эмч хүн төрөхөөсөө ч юм уу ,сургууль төгсөж эмчийн диплом гардан авахдаа л сайн эмч болчихдоггүй олон жилийн турш алдаа онооноосоо суралцан туршлагажиж байж сайн эмч болдог.Тиймээс алдаа гаргасан ч бүү шантар.Алдах нэг өдөр байсан ч аврах өдөр түүнээс ч олон бий.
7. Байнга суралцах. Хүн амьдралынхаа турш суралцдаг гэдэг шиг анагаах ухааныг сурч дуусна гэж үгүй. Сурсан жижиг ч болов мэдлэг чадвар бусдад амьдрал бэлэглэх , амжилтад хүрэх,өөрийгөө эрсдэлээс хамгаалахад хэрэг болохгүй байна гэж үгүй.Гадаад хэлийг, компьютерыг сайн эзэмшиж сур.Харилцааны соёлд ч гэсэн суралц.Хоол идэхдээ, салхинд алхахдаа,унтахдаа хүртэл хүн нэгийг сурч л байдаг.Эмч хүнд сурах боломжгүй орчин ,сурч болохгүй цаг,сурах хэрэггүй зүйл гэж нэг ч байхгүй.
8. Цаг барьж сурах. Хүний амь насыг аврахад нэг өдөр,нэг минут байтугай нэг секунд ч хэрэг болсон тохиолдол эмнэлгийн практикт олон.
9. Тооцоотой байх. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмж сайжрах нь зайлшгүй боловч наанадаж сайжиртал нь багахан төсвөө амьдралдаа хүргэх цаашилбал ирээдүйд том эмнэлэг удирдахдаа санхүүгийн асуудлыг төлөвлөж сурахад чинь хэрэг болно.
10. Ажлын цаг, ачааллаа зөв хуваарилж сур. Богино цагт үр бүтээлтэй шаргуу ажиллаж сурах нь хэт ачаалалд орохоос сэргийлнэ.Та эмч болсон хойноо ачаалалтай л ажиллаж таарна.
11 .Бүх шаардлагатай зүйлээ эмчийн гэх зохион байгуулалтад оруул. Ачааллаа багасгах , яаралтай арга хэмжээ авах, цагийн хомсдолд орохгүй байх , хувийн амьдралдаа цаг гаргаж сурахад нэг жижиг зүйл ч байрандаа байх.сувилагч ажилтан нар чинь ажлаа мэддэг, байх нь чухал.
12. Ажил ба нөхцөл байдлыг зөв үнэлдэг байх. Ажлаа зөв үнэлж ,хамгийн чухлыг нь эхэлж хамгийн чанартай хийж сурах нь эмчлүүлэгчийн амийг аврахаас эхлээд ачааллаа багасган шинийг сурч боловсроход хүртэл тусална.
13. Шаардлагатай бол эрсдэл хүлээх чадвартай бай. Хувийн эрх ашиг , зав чөлөөгөө хойш тавьж өвчтөнийхөө амь насыг аврахаар нойр хоолгүй суухад бэлэн байх бол эмчийн хүнд хөдөлмөрийн нэг тал боловч нөгөө талдаа эмчийн нэр төрөө өндөрт өргөх,амжилтад хүрэх шат болдог .
- Get link
- X
- Other Apps