Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Сунгалтын дасгал хэрхэн нөлөөлдөг вэ?

Сунгалтын дасгал гэдэг нь биеийн уян хатан байдлыг хадгалах, булчингийн сунамтгай чанарыг сайжруулахад чиглэгдсэн дасгалын цогц юм.


Нурууны хөдөлгөөн хязгаарлагдах, нурууны булчингийн уян хатан чанар алдагдах нь өвдөлтийн улмаас эсвэл зөөлөн эдийн сунамтгай чанар муу байгаатай холбоотой. Ялангуяа аарцаг, гуяны ар, шилбэний булчин, ахиллын шөрмөсний уян хатан чанар сайн байх нь дасгалын үед нуруунд үзүүлэх ачаалал бага, аарцгийн хөдөлгөөн чөлөөтэй байхад нөлөөлдөг.
Сунгалтын дасгалыг идэвхтэй, идэвхгүй аргаар хийнэ. Сунгалтын дасгалыг аажим, давталттай, үений хөдөлгөөний хэвийн далайцаас хэтрүүлэхгүйгээр хийнэ.
o Статик буюу идэвхгүй хэлбэрийн дасгал. Энэ хэлбэрийн үед хүн тодорхой сунгах байрлалд болгоомжтойгоор биеэ байрлуулж, сунгаад 30-60 секунд болно. Энэ хугацаанд бүх анхаарал булчингийн чангаралд төвлөрнө. Мөн ямар нэгэн хүчтэй өвдөлт мэдрэгдэх ёсгүй.
o Динамик буюу идэвхтэй хэлбэрийн дасгал. Энэ хэлбэрийн үед хэт ачаалал өгөхгүйгээр, хөнгөн “пүрш” маягийн хөдөлгөөн хийдэг. Хөдөлгөөний үе бүр дээр хүч нь нэмэгдсээр бага багаар булчинг сунгана.