Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

ХӨЛ ЯАГААД УРТ БОГИНО БОЛДОГ ВЭ?

 Хүний хөл урт богино байдаг нь хэвийн зүйл биш. Энэ нь аарцгийн гажилтын гол шинж юм.


Аарцаг нь 3 хэмжээст хавтгайд тэгш байрлаж байх ёстой. Гэтэл энэ тэгш хэм хөлөө ачиж суух, нэг тал уруугаа байнга налж суух, сандал, буйдан, жолооны ард нэг талын өгзөг дээрээ хазайж суух, нэг хөл дээрээ ачааллаа хэт төвлөрүүлж зогсох, ор, өндөр сандал, орны ирмэг дээр нэг талын өгзгөөрөө сандайлж суух зэрэг амьдралын янз бүрийн буруу дадал хэвшлээс болж ууцны яс хазайж, сүүжний яснууд өндөр нам болохыг Аарцаг хазайх, Аарцаг гажих гэж нэрлэдэг.
Нэгэнт аарцаг хазайсан бол хөл урт богино болох нь ойлгомжтой. Иймээс хөл урт богино болох нь аарцаг хазайсны шинж гэж ойлгоорой. Харин аарцгийн гажилт удаан үргэлжилбэл яваандаа нуруунд мурийлт үүсгэх гол шалтгаан болдог.
Гэхдээ аарцгийн гажилтыг хэр удаан үргэлжилснээс нь хамааран 7-10 хоногт нугалмын хөдөлгөөнт заслын аргаар засах боломжтой.