Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Хүүхэд чинь нурууны мурийлттай юм биш биз?

 Туршаад үзэхэд ердөө буруудахгүй нэг сорилыг танилцуулья.


Хүнд хэлбэрийн сколиоз буюу нурууны мурийлт нь илэрхий харагддаг. Хэрвээ мөч нь урт богино биш бол Адамсын тестээр сколиозыг илрүүлдэг бөгөөд 1865 онд Уильям Адамс үүнийг анх дүрсэлсэн байдаг. Хүний хөлийг нийлүүлж, өвдгийг нь тэнийлгэсэн байрлалд гарыг нь доош унжуулж, нурууг нь хэвтээ тэнхлэгт очтол тонгойлгоно. Тэгээд дараах шинжүүд илэрвэл сколиозтой гэж тооцно
.
o Нурууны тэгш бус байдал
o Мөрний байрлал нэг түвшинд бус байх
o Далны тэгш бус байдал
o Түнхний үе нэг түвшинд бус байх
o Толгой аарцгийн түвшнээс доош тонгойж чадахгүй байх
o Хавирганы овойлт
Хэрвээ хүүхэд чинь мурийлттай гэж анзаарагдвал манай эмнэлгүүдэд хандаж үзүүлж зөвлөгөө авч, хүсвэл эмчилгээнд хамрагдаж болно.