- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Хүзүү тань овойгоод бөгтөр юм шиг харагддаг уу? Яагаад хүзүүн дээр овгор үүсдэг юм бол гэж мэдэх гэж мэдээлэл хайж үзсэн үү? Магадгүй хэвлэлийн зарим эх сурвалжаас та хүзүү сээрний орчмын нугалмуудын хоорондох үенүүдэд давс хуримтлагдсанаар цусны эргэлт муудан сэрвээнд овгор /Хуян/ үүсдэг гэж уншиж байсан байх.
Харин та яг хүзүү сээрний нугалмуудын арагшаа гулсалтаас болж овгор үүсэж үү, эсвэл давсны хуримтлалаас болсон байна уу гэдгийг мэдэхийг хүсэж байвал хүзүү сээрний нугалмын рентген зураг авхуулаад эмчид хандаарай. Нугалмын гулсалтаас сэрвээнд овгор үүссэн бол тэмтрэхэд нугалмын арын сэртэн өргөсөж зузаараагүй, тодхон тэмтрэгдэнэ.
Хүзүүний хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:
Толгой их биетэй нэг шугаманд бус, их биеэс урагш байрласнаас хүзүүгээ урагш сунгасан юм шиг харагдах
Хүзүүний хотгор арилж, сэрвээ хүзүүгээрээ хэт бөгтөр болох
Хүзүүний нугалмуудыг тэмтрэхэд эмзэглэлтэй болох
Хүзүүний хэсгийн бөхийх, тонгойх,гэдийх , хазайх, эргүүлэх хөдөлгөөн их бага ямар нэг хэмжээгээр хязгаарлагдан, хүзүүгээ огцом хөдөлгөх үед бага зэрэг өвдөлт мэдрэгдэх
Хүзүүний булчин нэг талдаа эсвэл хоёр талдаа чангарах
Хуян хөөрөх
Гар бадайрах, өвдөх
Амархан ядарч цуцах
Толгой өвдөх, дагзаар хөшиж чилж өвдөх
Хүзүү хааяа гоёодох зэрэг шинж илэрнэ.
Нугалмын гажилтыг засах хөдөлгөөнт заслын аргыг бусад уламжлалт эмчилгээний аргууд болон ивээс эмчилгээтэй зөв хослуулан хэрэглэснээр хүзүү сээрний нугалмуудын арагшаа гулсалтыг засах боломжтой.
Манай Алтанмед эмнэлэг 6-7 төрлийн хавсарсан уламжлалт эмчилгээг ивээс эмчилгээ, нугалмын хөдөлгөөнт заслын эмчилгээтэй хавсруулан хийж үйлчилдэг тул хэрэв хүсвэл манай эмнэлэгт хандан эмчлүүлж болно.
- Get link
- X
- Other Apps